НИЙГЭМ

“Гоожингийн өндөр”-ийг нүүлгэх боломжийг судлах ажлын хэсэг байгуулжээ

Өнөөдөр Нийслэлийн удирдлагууд Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан, 100 гаруй жилийн настай “Гоожингийн өндөр” хэмээх соёлын өвийг хувьдаа эзэмшдэг иргэдтэй уулзсан байна.

Тухайн иргэд “Гоожингийн өндөр”-ийг 2014 оноос хойш эзэмшиж байгаа юм. Тэдний зүгээс:

  • Тус барилгыг Нийслэлийн өмчид бүртгүүлэх
  • Эсвэл нурааж, өөр барилга барих зөвшөөрөл авах хүсэлт тавьсан байна.

Нийслэлийн өмчид бүртгүүлнэ гэдэг нь Нийслэл төсвийн мөнгөөр худалдаж авна гэсэн үг. Харин нураана гэдэг нь тусдаа соёлын өвийн асуудал болж яригдах юм.

Уулзалтыг хийсэн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн улмаар “Гоожингийн өндөр”-ийг нүүлгэн шилжүүлэх боломжтой эсэхийг судлах ажлын хэсэг байгуулжээ.

М.ТЭНГИС

“Гоожингийн өндөр”-өөс хийсэн манай сурвалжилгыг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button