УЛС ТӨР

Л.Оюун-Эрдэнэтэй уулзсан Ерөнхий сайдуудын найм нь авлига, албан тушаалын хэргээр шалгуулж байжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арваннэгдүгээр сарын 2-нд буюу өчигдөр Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзлаа.Улмаар Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл байгуулахаар болсон юм.

Өчигдрийн уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгыг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, М.Энхсайхан, М.Энхболд, С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нар хүрэлцэн ирсэн байв.

Тэгвэл хамгийн хачирхалтай нь эдгээр есөн хүнээс Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржоос бусад нь авлига, албан тушаалын хэргээр шалгуулж, дөрөв нь бүр шоронд хоригдож явсан байх юм. Зарим нь одоо хүртэл шалгуулж, холбогдсон хэрэг нь шийдэгдээгүй яваа.

Эл уулзалтад оролцоогүй хоёр Ерөнхий сайд үлдсэн. Ч.Сайханбилэг АНУ-д амьдраад хоёр жил болж буй бол У.Хүрэлсүх томилолтоор гадаад улсад явж таарсан нь энэ юм. Ч.Сайханбилэгийн хувьд мөн л авлига, албан тушаалын хэргээр шалгуулж буй билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-03 10:49

Оюун Эрдэнэ ерөнхий сайд танд өмнөхи ё сайд нар авилга авахыг заахаас бусад зүйл танд зааж өгч чадахгүй ,тань шиг эдийн засгийн хүнд үёд ажиллаагүй ,харин гадны зээл ихээр авч монгол улсыг өрийн дарамтанд учируулсан ёрөнхий сайд нар шүү ,тэдний үгийг битгий авч хэрэгжүүлээрэй.Мөн Оюу толгой компаниас авилга авсан ёрөнхий сайд нар шүү

Ganaa
Ganaa
2021-11-03 13:53

Gungaadorj guaigaas busad ni hulgaich obshoorchid

Туугчид
Туугчид
2021-11-03 15:06

Муу сайн хулгайчууд бүгд л ялгарахгүй төр ард түмээнэсжэ хэдэн арван тэрбумаар нь туусан хулгайлсан.

Зочин
Зочин
2021-11-03 15:29

Мэргэшсэн, шоронгийн хулгайч нарын �##�бажсан цуглар�##�тыг Оюун-Эрдэнэ төрийн ордонд зохион байгуулж, нэгдсэн зохион байгуул�##�тад оров байна. Одоо ОТ-г биш Монгол Улсыг худ�##�дах хамтарсан луйвар хийж таарна.

Холбоотой мэдээ

Back to top button