Нийгмийн

Солонгосын соёлын долоо хоног “Imagine Your Korea” уриан дор болж байна

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ жил бүр  Солонгосын соёлын 7 хоногийг зарладаг билээ. Тэгвэл энэ жилийн Соёлын 7 хоногийг “Imagine Your Korea” буюу таны төсөөллөөр Солонгос улс нэртэйгээр зохион байгуулж байна.

Үүний зэрэгцээ “Эн Ти Ви” Броадкастин телевиз, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран “Эхнэрийн Заавраар” нэвтрүүлгийн тусгай дугаарыг бэлтгэн үзэгчдэд хүргэж байгаа юм.

Улмаар тус нэвтрүүлэгт хийгдэх гурван төрлийн солонгос хоолыг дуурайн хийж оролцох сошиал уралдааныг зарлажээ. Энэ уралдааны хүрээнд нийт 21 азтан шалгаруулах юм байна. Супер азтан бүрэн автомат аяга таваг угаагчийн эзэн болох бол 20 азтан GS25 сүлжээ дэлгүүрийн 100 мянган төгрөгийн ваучерын эрхийг тус тус хүртэх юм.

Солонгос хоолыг хэн сайн хийх вэ уралдааныг 11-р сарын 6-нд зарласан ба энэ сарын 19 хүртэл оролцогчдын бүтээлийг хүлээн авах юм байна. Та бүхэн Эн Ти Ви телевизийн албан ёсны хуудаст зарлагдсан уралдаанд идэвхтэй оролцохыг хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button