УЛС ТӨР

АМГТГ-ын дарга Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар явчихвал түүний орыг Д.Батмагнай ГОРИЛНО

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргыг томилох асуудал сүүлийн хэдэн сар яригдаж байгаа ч ОХУ-ын талтай тохиролцож чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Эл суудалд маш олон хүний нэр яригдаж байсан ч, одоо АМГТГ-ын дарга Хэрлэнгийн нэр ид яригдаж байна.

ОХУ-ын талтай Монгол Улсын талаас “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн авсан “МОН-П1”, “МОН-П2” зээлийн үлдэгдлийг төлөхгүй байх санал” тавьсныг Засгийн газар хүлээн авсан гэх. Улмаар УИХ-аар баталбал, УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томилно гэх “тохиролцоо” хийгдсэн гэгдэж байгаа юм.

Тэгэхээр Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар явах нь улстөрийн уур амьсгал, ордон доторх тохиролцооны салхиар тодорхой шахуу болж буй бололтой.

Харин Х.Хэрлэнгийн оронд очих горилогчид ч эхнээсээ тодорч байна. Тодруулбал, түүнийг явсны дараа суудалд нь очих эхний горилогчоор АМГТГ-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай тодорсон гэх. Түүний хувьд АМГТГ-ын дараагийн даргаар өөрийгөө сойж суугаа юм байх.

Тус газарт ийм шуум тархаад нилээдгүй удсан гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-10 10:30

Зөв хүн байна, энэ газар олон жил ажилласан туршлагатай ажлаа мэддэг хүн

Холбоотой мэдээ

Back to top button