Нийгмийн

КОЙНЫ ТОЙМ: Хууль баталсан ч иргэдийн хүлээх эрсдэлийг төр ДААЖ ЧАДАХГҮЙ

Монгол Улсад виртуал хөрөнгийн нэг төрөл болох койныг зохицуулах хууль байдаггүй. Хуульгүй учраас энэ салбарт иргэдийн оруулсан хөрөнгийн залилах зэрэг эрсдэл үүсэх магадлал өндөр. Иймд үүнээс сэргийлэх, сэрэмжлүүлэх үүднээс Санхүүгийн хориг авах олон улсын байгууллага буюу “ФАТФ”-аас манай улсад анхааруулга өгөөд байна.

Уг анхааруулгадаа "Монгол Улсад хууль баталсан ч хэрэгждэггүй. Крипто зах зээлийг зохицуулах орчингүй учраас танай улсад эрсдэлтэй нөхцөл үүслээ” хэмээсэн нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.



ШИНЭЭР БАТЛАГДАХ ХУУЛЬ ИРГЭДИЙН ХҮЛЭЭЛТИЙГ ХАНГАЖ ЧАДАХ УУ

Энэ намрын УИХ-ын чуулганаар "Виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийг хэлэлцэн батлахаар тусгасан. Харин IHC койны араас борооны дараах мөөг шиг олон койн гарсан. Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос дээрх хуулийн төслийг хэлэлцэн батлах хүртэл дахин шинэ койн крипто зах зээлд гарахыг хориглоод буй.

Улмаар олон нийтэд тус хуулийн төсөл батлагдчихвал койн арилжаанаас ямар нэг эрсдэл хүлээхгүй, төр батлан даах нөхцөл үүсэх мэт ойлголт аваад байгаа нь нууц биш. Тэгвэл, иргэдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд буй "Виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хууль үнэндээ яг ямар агуулгатай вэ.

Эл хуулийн онцлох хэсгийг дурдвал, шинээр койн гаргагч нь төрд хүсэлтээ өгөөд зургаан сарын дотор хариугаа авна. Үүний өмнө бүртгэлийн хураамж 100 сая төгрөг төрд төлнө. Мөн асуудал үүссэн үед эрсдэлийн сантай эсэх, ямар нэгэн өр зээлгүй байх, мэргэжлийн баг ажиллах, нууцлалтын өндөр бодлоготой байх зэргийг тусгасан.

Өөрөөр хэлбэл зөвхөн койн гаргах ААН-д тавигдах босгыг өндөрт тогтоосон л болохоос иргэдийн хүлээж болох эрсдэлийг төр даагаагүй гэдгийг онцлууштай.


ХАРИН ҮҮНИЙГ ӨНГӨЦХӨН ХУУЛИАР ЗОХИЦУУЛЖ БОЛОХ УУ, ЭНЭ ЗАХ ЗЭЭЛ ХЭР ХҮЧТЭЙ ВЭ

Эдүгээ Монгол Улсад 12 койн гараад байна. Үүнээс тодорхой хэдийг нь онцолж болох ч сүүлийн үед эрчээ аваад буй таван койн бий. Эдгээр нь крипто зах зээлд хөл тавихдаа цаашид тогтвортой, өсөлттэй цахим валют байхын тулд IEO буюу олон хүнд койноо хамгийн доод ханшаар арилжиж хөрөнгө босгодог жамтай. Тэгэхээр IEO нь койныг арилжаанд гаргах суурь нь гэсэн үг.


Топ-5 койны IEO-оос босгосон хөрөнгө

Дээрх инфографикаас хамгийн өндөр хөрөнгийг босгосон "IHC” болон "MNFT” койнууд IEO зарлаад эхний хэдэн секундэд л 30 тэрбумыг зөвхөн монголчууд дундаас босгосон. Энэ нь маш өндөр хөрөнгийг асар богино хугацаанд босгосныг илтгэж байна. 30 тэрбум гэдэг бол зарим орон нутгийн гурван жилийн төсөв.

Тухайлбал, ирэх 2022 оны төсвийн төсөлд Говьсүмбэр, Өмнөговь зэрэг аймагт жилийн 11 тэрбум төгрөгийн төсөв цохон хэлэлцээд буй. Мөн 30 тэрбум гэдэг Завхан, Дундговь, Дорноговь, Орхон зэрэг аймгуудын жилийн төсвийг давсан хөрөнгө юм. Харин энэ мөнгө секундын дотор л биржүүдэд цугласан байдаг.

Монгол дахь крипто биржүүд

Бөмбөлгүүд дээр дарвал тухайн биржийн энэ оны эхний зургаан сард босгосон хөрөнгийн хэмжээ харагдана.

Монгол Улсад нийт зургаан бирж крипто арилжаа хийж байгаа. Үүнээс Trade бирж 2017 онд үүссэн бол 2020 оны арван хоёрдугаар сард DAX бирж үүссэн. Эл биржийг "Ард” койныг арилжихын тулд гаргасан байдаг. Харин бусад биржүүд энэ оны долдугаар сараас хойш зах зээлд койн ихээр гарах болсноос улбаалж гарсан юм.


Биржүүд хэрхэн ашиг олдог вэ

Дээрх инфографикаар харуулж буй биржүүд шинээр гарч буй койны IEO /Initial Exchange Offering/ буюу олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлэх ажиллагааг зарлах, арилжих зэргээс гүйлгээний шимтгэл тооцон ашиг олдог. Түүнчлэн койн гаргагчидтай хийсэн гэрээгээрээ орлогоо олдог аж.

Тэгвэл орлого олохын тулд хэрэглэгчээ татах, койн гаргагчдаа магтах зэрэг нь тэдний үндсэн ажил биш ч гол зорилго юм. Тийм учраас ямар ч цаг үед гаргаж байгаа койноо эрсдэлтэй, ханшийн уналт нь тэр үеэр явна хэмээн мэдэгдэхгүй. Үүнийг шинээр гарах гэж байгаа хуулиар ч зохицуулахгүй. Зөвхөн цахим мөнгө худалдан авч буй арилжаачны мэдлэг л мэдэх асуудал хэвээр байх болно.

АРИЛЖААНД ОРОЛЦОЖ БУЙ ИРГЭД ХЭРХЭН АШИГ ОЛДОГ ВЭ

Та бүхэнд ойлгомжтой байх үүднээс сүүлийн үед Монгол дахь крипто валютын зах зээл эрчээ аваад буй “IHC” койн дээр жишээ татан үзүүлье.


Та бүхэн дээрх чарт буюу ханшийн өсөлт, уналтын зураглалаас ямар үед өсөж, ямар үед унаж байгааг харж байна. Эл койн анх IEO зарлан хөрөнгөө босгохдоо 0.3 төгрөг байсан. Хэдхэн секундэд захиалга нь дүүрээд уг койн хоёрдогч зах зээл дээр арилжаалагдаж эхэлснээр эрчимтэй өсөж, DAX.mn бирж дээр 7.8 төгрөгт хүрсэн. Анх 0.3 төгрөгт байхад энэ койноос нэг сая төгрөгөөр авсан бол таны мөнгө 26 дахин нугаларч 26 сая төгрөг болох юм. Иргэдийн койн авч байгаа мөнгөн хэмжээнээс хамаарч ашгийн хэмжээ тодорно. Хамгийн гол нь тухайн койны уналт өсөлт хэзээ явагдах вэ гэдгийг тооцоолох маш чухал. Үүнийг бодитой тооцоолж чадах юм бол тэр чинээгээрээ л ашиг олох боломжтой. Харин бодитой тооцоолж чадахгүй бол таны оруулсан сая төгрөг 100 төгрөг болж унах ч эрсдэлтэй байдаг.

“IHC” койн өсөж байна гэдэг сургаар зарим иргэд 7.7 байсан өндөр ханшаар нь авч байсныг DAX.mn биржийн дээрх тоон үзүүлэлт харуулж байна. Харин энэ өндөр байхад нэг сая төгрөгөөр койн авсан бол ханш унаж таван төгрөг болох үед 700 мянга орчим болж унана. Ханш үүнээс илүү унавал тухайн нэг сая төгрөгийн ханш бүр ч буурах юм.


Хууль батлагдах юм бол арилжаанд оролцоод мөнгөө яаж ч байсан алдахгүй юм байна гэдэг ойлголттой олон хүн бий. Гэвч үнэндээ тоймын эхэнд дурдсанчлан хэрэглэгчийг хамгаалах, ханшийг барих тухай хууль огт биш.

Тиймээс иргэд оновчгүй, бодлогогүйгээр энэ зах зээлд орвол ханшийн уналтад өртөж, мөнгөө алдах эрсдэл нь хэвээр байна. Зах зээлд оролцож байгаа бол нэг хүний алдсан мөнгө нөгөө хүнийхээ ашиг болох замаар тоглолт үргэлжилсээр байх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тогтуунсайхан
Тогтуунсайхан
2021-11-11 08:35

Энэ юманд хүмүүс хошуураад байхын орвол �##�дах уу яах уу

ҮНЭН
ҮНЭН
2021-11-11 09:33

БИТГИЙ ХУДАЛ ЮМ ЗОХИОЖ БИЧЭЭД БАЙ БАЛАЙ ХҮҮХЭН МИНЬ

зочин
зочин
2021-11-11 09:36

ardiin namiihan ardiin namiihniigaa hamgaalj baigaa . tegj shiidwer gargasan daa

Зочин
Зочин
2021-11-11 20:17

EROOSOO L NOGOO PYRAMID SHUUDEE. NEG IX OILGOMJGUI ER BUS ZUIL OGT BISH.100 XUN OROLTSOJ 100 SAYA MONGO XURIMTLAGDLAA GEJ BODOXOD COINII XANSH NEG TOGROGT 10 TOGROGIIN XANSH TOGTOOD 10TERBUM TOGROGINA XIISVER UNELGEET SAN BICHIGDENE. UUNEES NI EXNII 100 OROLTSOGCH 180 SAYA TOGROG BUTSAAGAAD AVAXAD UG SAND ERDOO 20 SAYA TOGROGIIN ULDEGDLIIN BICHILT ULDENE. ENE TOXIOLDOLD ANXNII NEG TOGROGIIN XANSH ZAX ZEELD ERDOO 20 MONGO BOLJ TOGTONO. INGESNEER SUULD TUS BUR 1 SAYAAR MONGOO ORUULSAN 100 OROLTSOGCH ZOVXON 200 MYANGAN TOGROGIIG L XUVAJ AVAX BOGOOD ENE NI TEDGEER OROLTSOGCH TUS BURDEE 800 MYANGAN TOGROGIIN , TED NIITDEE 180 SAYA TOGROGIIN ALDAGDAL XUEENE GESEN UG.

Зочин
Зочин
2021-11-11 20:18

EROOSOO L NOGOO PYRAMID SHUUDEE. NEG IX OILGOMJGUI ER BUS ZUIL OGT BISH.100 XUN OROLTSOJ 100 SAYA MONGO XURIMTLAGDLAA GEJ BODOXOD COINII XANSH NEG TOGROGT 10 TOGROGIIN XANSH TOGTOOD 10TERBUM TOGROGINA XIISVER UNELGEET SAN BICHIGDENE. UUNEES NI EXNII 100 OROLTSOGCH 180 SAYA TOGROG BUTSAAGAAD AVAXAD UG SAND ERDOO 20 SAYA TOGROGIIN ULDEGDLIIN BICHILT ULDENE. ENE TOXIOLDOLD ANXNII NEG TOGROGIIN XANSH ZAX ZEELD ERDOO 20 MONGO BOLJ TOGTONO. INGESNEER SUULD TUS BUR 1 SAYAAR MONGOO ORUULSAN 100 OROLTSOGCH ZOVXON 200 MYANGAN TOGROGIIG L XUVAJ AVAX BOGOOD ENE NI TEDGEER OROLTSOGCH TUS BURDEE 800 MYANGAN TOGROGIIN , TED NIITDEE 80 SAYA TOGROGIIN ALDAGDAL XUEENE GESEN UG

Зочин
Зочин
2021-11-11 20:27

EROOSOO L NOGOO PYRAMID SHUUDEE. NEG IX OILGOMJGUI ER BUS ZUIL OGT BISH.100 XUN OROLTSOJ 100 SAYA MONGO XURIMTLAGDLAA GEJ BODOXOD COINII XANSH NEG TOGROGT 10 TOGROGIIN XANSH TOGTOOD 1 TERBUM TOGROGIIN XIISVER UNELGEET SAN BICHIGDENE. UUNEES NI EXNII 100 OROLTSOGCH 880 SAYA TOGROG BUTSAAGAAD AVAXAD TED XUN BUR 87 SAYA TOGROG XOJOOD UG SAND ERDOO 20 SAYA TOGROGIIN ULDEGDLIIN BICHILT ULDENE. ENE TOXIOLDOLD ANXNII NEG TOGROGIIN XANSH ZAX ZEELD ERDOO 20 MONGO BOLJ TOGTONO. INGESNEER SUULD TUS BUR 1 SAYAAR MONGOO ORUULSAN 100 OROLTSOGCH ZOVXON 20 SAYA TOGROGIIG L XUVAJ AVAX BOGOOD ENE NI TEDGEER OROLTSOGCH TUS BURDEE 200 MYANGAN TOGROG L BUTSAAJ AVAAD SUULCHIIN 100 XUN NEG BUR NI ANXNII ORUULSAN 1 SAYASAA 800 MYANGAN TOGROGIIN ALDAGDAL XULEENE GESEN UG. , TED NIITDEE 80 SAYA TOGROGIIN ALDAGDAL XUEENE GESEN UG. YAAGAAD GEVEL EXNII ELJIIN OROLTSOGCHID SHUUGIAN TARIJ XANSHIIG NI OSGOJ XIISVER DUN BII BOLGOJ TER XIREEREE MONGO ANX ORUULSAN MOBGONOOSOO ASAR IUU MONGO AVAAD SUULCHIIN OROLTSOGCHDIIN MONGIIG DEEREMDEJ BAINA GESEN UG BILEE.

Ts
Ts
2021-11-13 17:39

Yun toroos hamgaalah esregeer ni torgood ogoh heregtei lol Zugeer suuj baigaad bayjina gej baidagguimaa

Холбоотой мэдээ

Back to top button