Нийгмийн

Н.Баярмөнх: Аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл авч орон сууц, хаус барьж борлуулдгийг болиулна

Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Д.Бат-Өлзий болон холбогдох албан тушаалтнууд өнөөдөр Баянзүрх дүүргийн 11-р хороо, Богдхан уулын дархан цаазат газарт ажиллалаа. Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа аж ахуй нэгж байгууллагууд зохих зөвшөөрлийн дагуу ажиллаж байгаа эсэх дээр хяналт тавьж ажилласан.

Тухайлбал, аялал жуулчлалын чиглэлээр газар эзэмших гэрчилгээ авсан ч амины орон сууц барих зэрэг зөрчил гарч байна. Энэ байдал нь эргээд байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж байгаа.

 Тиймээс:

 1. Хуулийн дагуу ажиллах

2. Байгалийн унаган төрхөөр нь хадгалах зэрэг асуудлыг дүүргийн удирдлагууд хөндсөн.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ "Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж газар аваад, амины орон сууц, хаус барьж борлуулдаг. Байгаль орчинг мөнгө болгож хардаг, үүгээрээ дамжуулж нэгнийхээ нүдийг хуурсан ажил хийдгээ болих хэрэгтэй. Бид ирээдүй хойч үедээ байгалиа унаган төрхөөр нь хадгалж, уул ус, голоо бүтнээр нь үлдээх шаардлагатай учраас өнөөдрийн ажлыг санаачлан хийж байгаа Үүнд иргэд, аж ахуй нэгж, төрийн албан хаагч нар дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Өнөөдрийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газарт 221 байршилд газар олгосон. Дүүргийн удирдлагуудын зүгээс Богд-Уул орчимд зориулалтын бус ашиглалт, татвар төлөлт зэрэг асуудлууд ихтэй, дахин уг хэсэгт газар олголт өгөх шаардлагагүй гэж үзэж байгаа учраас холбогдох хүсэлт, бичгийг дээд шатны байгууллагуудад хүргүүлнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-11 20:30

ниргэсэн хойно нь хашигарав гэгчээр толгой авилг�##�чид нь богдхан ууланд газартай болчихсон болохоор одоо ингэж том дуугарч байгаа юум байхдаа хөөрхий өмнө нь хэлгүй корола шиг гүлдийсэн юумнууд гөлөлзөөд байцгааж байсан биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button