УЛС ТӨР

САЙН ЖИШИГ: Хан-Уулынхан төсвийн хөрөнгөөрөө нүхэн гарц барина

Сүүлийн үед батлагдсан төсөв түүнийг дагасан маргаанууд багагүй гарч байна. Тухайлахад өчигдөр гэхэд л Чингэлтэй дүүрэгт Богд Зонховын хөшөөг төсвийн 32 тэрбум төгрөгөөр барьж эхлэх гэж байгаа нь ихээхэн шүүмжлэл дагуулав. Тэгвэл зарим дүүргийнхэн төсвийн мөнгийг нийгэмд хэрэгтэй зүйлд зарцуулах сайн жишигтэй.

Тодруулбал, Хан-Уул дүүргийнхэн төсвийн хөрөнгөөрөө дөрвөн нүхэн гарц барихаар болсон байна. Дүүргийн дөрөвдүгээр хороо, Наадамчдын авто зам дагуу, Хүннү Молл худалдааны төвийн баруун урд талд тус тус нүхэн гарц хийх аж. Тус байршлуудад явган зорчигчид зам тээврийн осолд өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирох өндөр эрсдэлтэй хэмээн тооцож ийн сонгосон байна. Улмаар 2022 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.

Энэ талаар албаныхан: Иргэд олон нийтийн саналаар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нүхэн гарч барина. Нийт дөрвөн нүхэн гарч байгуулахаар төлөвлөөг байгаа. Хүн амын хамгийн их хөдөлгөөн ихтэй Хүннү моллын ойролцоо байгуулна. Тендер зарлагдсан. Гүйцэтгэгч нь шалгарч байгаа. Ирэх жилээс бүтээн байгуулалтын ажил эхэлнэ хэмээн онцоллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button