УЛС ТӨР

Сургаар үнэ хөөрөгдөж хөлжигчид иргэдийг туйлдууллаа

Үнийн зөвлөл өчигдөр /2021.11.22/ хуралдаж, шатахууны үнэ чөлөөлөх шийдвэрийг гаргаснаa дуулгасан. Өөрөөр хэлбэл үүнээс хойш үнийг төр, аж ахуй нэгж оролцохгүйгээр зах зээлийн хуулиар автоматаар тогтоодог систем рүү шилжиж байгаа юм. Өөрөөр  хэлбэл, зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарч, гадаадаас шатахуун импортолж буй үнийг өнөөдрийнх бус сүүлийн зургаан сарын дундаж өртгөөр тооцоолно гэсэн үг. Энэ үнийг бодоход төр оролцохгүйгээр зах зээлийн үнээ тооцоолж явна.

Тэгэхээр ойрын хугацаанд шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг ч ил цагаанаар зарлачихав.

Үүнийг сонссон нөгөө хэдэн инпортлогчид дор нь хэрэгжүүлэхээ ч мэдэж эхнээсээ 100 төгрөгөөр нэмсэн сураг гарч эхэллээ.

Эрээний боомтын автозамын тээвэрлэлт хаагдсан хэдэн өдөр нарийн ногооноос эхлээд одоо өвлийн хувцас хунарын үнэ тэнгэрт хадчихсаны дээр бензиний үнэ нэрмээс болох нь. Монголд бизнес эрхлэгчид энэ тал дээр бол хэт сэргэг гэж ёжлох ч буруудахгүй. Шатахуун 100 төгрөгөөр нэмэгдэхэд л бараа бүтээгдэхүүнийхээ үнийг уралдаад л 100 төгрөгөөр нэмчихдэг. Түүнийг дагасан үнийн хөөрөгдөл тэнгэрт тулах нь ээ. Өчүүхэн сиймхий гармагц жаахан ч атугай ашиг хонжоо олчих гэсэн шуналын сэтгэлгээ иргэдийн амьдралын бүр туйлдуулж гүйцэв.

Үнийн хөөрөгдөл гээч зүйлд иргэд нь дарлуулж, мах ногоо, талхаа авч идэж дийлэхээ байлаа. Мөнгөний ханш ч унасаар доллартай тэнцэх мөнгөний хэмжээ боодол боодлоор нэмэгдэв. Үүнийг анхаарч зохицуулж буй төр засаг ч гэж алга. Хөшөө бурхан ярьцгааж уралдсаар сууна. Үнийн хөөрөгдөлд дарлуулсан Монгол боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

  1. Зах зээлийнхээ үнээр явб#### шудрага л байх, гэхдээ дэлхийд нефтийн үнэ буурхад энэ хэдэн импорлогчид үнээ хэзээч буулгадаггүй учраас дагаад бүх зүйлийн үнэ өсдөг. Тийм учраас иргэд үнээ нэмэхэд дургүй байдаг үүнийгээ энэ хэдэн компаиуд нь өөрсдөө ч мэддэгүй. Уг нь шудрага байв####….зах зээлд үнэ буусан үед ч дагаад буудаг бол асууд####гүй. Гэхдээ нээх удахгүй бүх машин electric болно… удаан дарамтлахгүй болно.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button