Нийгмийн

Хүүхдийн төв номын санг зохиолч Бөхийн Баастын нэрэмжит болгожээ

Хүүхдийн төв номын санг Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Баастын нэрэмжит болгохоор шийдвэрлэжээ.

Эл шийдвэрийг арванэгдүгээр сарын 19-ний өдрийн НИТХ-ын тогтоолоор баталсан байна.

Хүүхдийн төв номын сан нь хүүхэд, залуучуудад уншлагын зургаан танхимаар Монгол, Орос, Англи, Герман, Хятад, Япон болон бусад хэлний 80 гаруй мянган ном, хэвлэмэл бус материалууд, сурах бичиг, тогтмол хэвлэлтэй. Үүнд, 10 хүртэлх насны хүүхдийн “Их мэдэх”, 10-16 насны дунд ангийнханд зориулсан “Мөрөөдөл”, 16 ба түүнээс дээш насны оюутан, залууст зориулсан “Боловсрол хөгжил” уншлагын танхим, Герман, Өрнө, дахины, Дорно дахины гэсэн  уншлагын  танхим нийслэлийн алслагдсан дүүргийн хүүхдүүдэд зориулсан Зөөврийн номын сантай. 250 уншигчид зэрэг үйлчлэх боломжтой хүүхдүүдэд зориулсан номын өргөө билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин.
Зочин.
2021-11-26 12:26

Хүүхдийн номын сан хүүхдийн зохиолчын нэрэмжит байна гэвэл нөгөө Содномдорж гуайг яах билээ. Бааст гуай өөрөө татг�##�зах нь зүйтэй. Аливаа юм нүдээ олох нь чух�##� шүү дээ. Одоогийн шийдвэр гаргадаг хүмүүсийг ерөөс ойлгохгүй юм.

Холбоотой мэдээ

Back to top button