Өмнөговийн ИТХ-ын дарга Б.Бадраа нарын гэрээс 300 сая төгрөг, валют хурааж авчээ

2021 оны 11-дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга “Н” болон тамгын газрын хэд хэдэн албан тушаалтнуудын албан өрөө, гэрт нэгжлэг хийхэд “Н”, “О”, “Г”, “Б” нарын гэр, ажлын өрөөнөөс бэлэн 300 гаруй сая төгрөг, их хэмжээний гадаад валют гарч иржээ.
Эх сурвалжийн мэдээллээр Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Бадраа нь Ханбогд сумын албан тушаалтнуудтай хуйвалдаж, Цагаан хадны орчим гаалийн хяналтын талбай, нүүрс тээврийн компаниудын кемп байгуулах зориулалтаар их хэмжээний газрыг олгосон ба эдгээр газрыг олгохдоо эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн хамааралтай хүмүүсийн компаниудад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй аж.
Б.Бадраа нь энэ үйлдэлдээ эхнэр эхнэр, төрсөн хүүгээ татан оролцуулж хамтран үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Эл хэргийг АТГ шалгаж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жинхэнэ хулгайч чинь наад нөхөр дөө.
ажнай гээд муу хогийн тантан авилгач нарын бүлэглэл. элдэв шантаачилж авсан мөнгө, хахууль дээрмээ ХОНКОНГ, СИНГАД ХУВААДАГ ГЭЭД БАЙГАА ШҮҮ
Өмнөговийн дарга нар угаасаа л ийм байдлаар олон жил амьдарч байгаа. Даланзадгадын гудам, гудамжаар баахан олон жип бөөн сүртэй тоос татуулаад хэд хоног давхилдана. Юу вэ, хэн бэ гэхээр аан, Зян дарга. Цаад талын гаалийн даргаа л гэнэ. Удалгүй ахиад л цуваа, тоос шороо манараад явчихна. Бөөн дуу шуу, нохой шувуу гасалж гуагалаж, цуваа зогсонгууд эрээн оймс, бор бажинх, цэнхэр гоонж, цагаан цамц, эрээн зангиатай залуу шат алгасан гүйж очиж хаалга онгойлгож энэ тэр. Харвал татаж унамаар. Хэн бэ гэхээр Жоу дарга. Бугатын цагдаагийн дарга. Энэ мэтчилэн Жан, Мин, Зоу дарга нар ирж бөөн тоос, сүр бараа. Удалгүй манай Өмнөговийн цагдаа, гааль, боомт, хил, орон нутгийн дарга нар цааш хил гарч дайлуулж цайлуулж, амарч зугаална. Манай өлөн гарууд хүүхэн, бөөлжис, баас шээстэйгээ хутгалдаж зургаа авхуулаад бүрэн нээнтэгэнд ордог. Өмнөговийн нутаг алсдаа цааш болно доо. Бадраа бол Бадамжунайгаас дутахгүй хөрөнгөжсөн. Хамгийн муухай нь бүх орлого ашиг нь газартай холбогдсон. Цаашид орон нутгийн засаглалыг төвөөс засаглах хэрэгтэй. Юун орон удирдлагыг удирдах ёс мос .
3 тэрбумаар ганц борооноор урсаад алга болдог үерийн далан барьдаг хариуцлага нэхвэл олон олон юм бий, 300сая бол юуч биш.Олсон мөнгөөрөө дандаа үнэт эдлэл, адуу мал ,хөөрөг авдаг .Эхнэртээ 10 саяаар хөөрөг захиалж хийлгэдэг. Сонгуульд ялагдхаараа Солонгост очоод амьдарчхана, сонгуульд ялхаар эндээ ирээд л.... Эхнэр нь говьд насаараа амьдарчхаад энд ирэхээр агаар зохихгүй байна гээд Солонгост байдаг гэж жолооч нь ярих юм билээ. насаараа л багш , сургуулын захирал хийсэн л улсууд шүү дээ. Улс төрийн зөөлөн суудалд дуртай байдаг нь юм хийх л байх даа.
За байз хэнд новшроод матуулчихав
Энэ сайт дээр хүмүүсийн бичсэн юмыг уншаад ойлгохын арга алга наад хориглосон үг мүг чинь Монгол хэлний утгыг алдагдуудаад байна
одоо мэдэж бгаа юмуу олон жил идэж уулаа шдээ. шунал ихдвэл шулам гэгч. сенсаацалж байгаад хахуульдаад зүгээр өнгөрнөө. хулгайч нарын ард эх орон ард түмэн хохирох юм даа
Үлдсэн бусад орлогоо хаана нуусан бэ?