Нийгмийн

В.Бэрцэцэг: Хүүхдийг амиа хорлотол сэтгэлийг нь БҮҮ ТҮГЖ

Өнгөрсөн амралтын өдөр өсвөр насны охин, 21 настай залуугийн хамт есөн давхар байшин дээрээс үсэрч 13 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Бид энэ удаад өсвөр насны хүүхдийн амиа хорлолтоос сэргийлэх гарц хайж Монголын Урлагийн Сэтгэл Заслын Холбооны тэргүүн, нийгмийн ажилтан, арт терапис В.Бэрцэцэгтэй ярилцсан юм.

Тэрбээр Art Therapy урлагаар дамжуулан сэтгэл засал хийдэг Нийгмийн ажилтан мэргэжлийг Австрали улсад эзэмшиж, дадлагажиж, хүүхэд хамгааллын салбартаа 23 дахь жилдээ ажилласан бөгөөд 2017 оноос Монгол Улсад Art Therapy урлагаар дамжуулан стгэл засал хийж буй.

-СҮҮЛИЙН ҮЕИЙН СЭТГЭЛ ЗАСЛЫН АРГАД ART THERAPY ХҮЧИЙГ АВЧ БАЙНА-

-Ярилцлагын эхэнд өөрийгөө болон эрхэлж буй ажлаа товч танилцуулахгүй юу?

-Намайг Бэрцэцэг гэдэг. Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын малчин Ванжилын дөрөв дэх хүүхэд болон мэндэлсэн. ДОлоон настай байхад аав минь шүдээр нас барж ээж минь найман хүүхдээ өсгөн хоёр удаа мянгат малчин болж байсан. Одоогоор аймгийн төвдөө амьдарч байгаа. Би нийгмийн ажилтан, арт терапист мэргэжилтэй. 1998 онд өнчин, гудамжны траншейнд амьдарч байгаа хүүхдүүдтэй ажиллаж ажлын гараагаа Дэлхийн Зөн ОУБ-аас эхлүүлсэн. Түүнээс хойш Японы хамтын ажиллагааны ЖАЙКА ОУБ Японы Хүүхдийн ивээх сан Save the children зэрэг байгууллагуудад ажиллаж байсан.

Улмаар 2010-2012 онд Австралийн ЗГ-ын манлайлагчдын тэтгэлэгээр нийгмийн ажлын магистр зэргээ хамгаалаад 2015-2017 онд Австралийн Айкон их сургуульд Арт терапи буюу урлагаар дамжуулан сэтгэл засал хийх мэргэжлийг эзэмшсэн. 2017 оноос хойш Монголын Урлагийн сэтгэл заслын мэргэжлийн холбоог үүсгэн байгуулж Монголдоо арт терапийг хөгжүүлэхэд нэлээдгүй ажлуудыг хийсэн. Ингээд хүүүхэд, гэр бүл, байгууллага, хамт олонтой ажиллаад 22 жил болж байна. Сүүлд хэрэгжүүлж байгаа ажлууд маань бага насны хүүхдүүдийн сэтгэлзүй харицааны ур чадвар олгох Тусч банхар арт терапи хөтөлбөр юм.

Энэхүү хөтөлбөрийг 200 хүүхдэд хэрэгжүүлж маш сайн үр дүнтэй байгааг эцэг эхчүүд, асран хамгаалагч, хөгжлийн ажилтнуудаас талархал хүлээсэн. Өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолтыг бууруулах Үе тэнгийнхний дээрэлхэлийг бууруулах урьдчилан сэргийлэх, хамгаалах хөтөлбөрийг 12 сургууль дээр UNICEF болон Swiss Cooperation agency санхүүжилтээр хэрэгжүүлсэн.

- Art therapy буюу урлагийн сэтгэл засал гэх ойлголтыг тайлбарлавал?

-Арт терапи буюу урлагаар дамжуулан сэтгэл засал хийх арт терапист гэдэг мэргэжил нь өмнө нь сэтгэл заслын нэг төрөл гэж хөгжиж байсан бол одоо тусдаа бие даасан шинжлэх ухаан болон хөгжиж байна. Арт терапи нь хүн өөрийн дотоод сэтгэл хөдлөл, мэдрэмжээ үгэн бус аргаа буюу урлагийн төрөл, хэрэгслүүдийн тусламжтайгаар өнгө, хэлбэр, дүрс болон бүтээлч аргаар өөрийгөө илэрхийлүүлдэг арга техник юм. Өөрөөр хэлбэл хүний амьдралд тохиолдсон хүндрэлтэй хэцүү асуудал, бэрхшээл, мэдрэмжийг аюулгүй орчинд мэргэжлийн хүн чиглүүлж тухайн хүн өөрт тулгамдсан асуудлаа өөр өнцгаас харах, өөртөө дүгнэлт хийх, тайвшрах, зөв шийдвэр гаргахад нь өөрийнх нь нөөц, боломж, давуу талд нь тулгуурлан чиглүүлдэг мэргэжил байгаа юм. Мэргэжлийн суурь нь зөв тавигдчихвал манай улсын хүн амд маш их хэрэгтэй.

-АМИА ХОРЛОЛТЫН 60 ХУВЬ НЬ ҮЕ ТЭНГИЙНХНИЙ ГАДУУРХАЛТААС БОЛДОГ-

-Хэрэв сэтгэл гутрал даамжирвал амиа хорлолтод хүрэх боломжтой гэдэг. Та үүний шалтгааныг дэлгэрүүлэн тайлбарлахгүй юу?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан болон Японы Хүүхдийг ивээх сангийн судалгаанаас харахад өсвөр насны хүүхдүүд болон залуучуудын дунд амиа хорлолт өндөр байгаа. Түүний шалтгаан нь үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл байгаа юм.

Үе тэнгийнхний дээрэлхэлт амиа хорлолтод хамгийн их нөлөөлж, 60 гаруй хувийг эзэлж байгаа гэж ДЭМБ судлан гаргасан. Монгол улс дэлхийд амиа хорлолтын түвшингээрээ гуравдугаарт жагсдаг. Энэ бол маш өндөр тоо. Насны бүлгээр хувааж үзвэл 10-29 насны эрчимтэй амьдрах насныхан байдаг. Жилд манай улсад 600 орчим амиа хорлолт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Хүүхдүүд нэгнээ гадаад үзэмжээр ялгах, шоолох, гадуурхахаас үүдэлтэй. Шоолж, бусдыг үхэлд хүрэх шалтгааныг гаргасан хүүхдүүдэд аав, ээж нь буруу хүмүүжил олгосноос болдог. Мөн багшийн буруу хандлагаас үүдэж дультраа хүүхдийг "Хурдан унш, ээрээд байна” зэргээр загнахад ангийнхан нь “Ээрүү, ээрүү” гэж шоолоход мэдрэмжээ блоклож, улмаар сэтгэл гутралд орж, мэдрэмжээ түгждэг. Түүнчлэн эцэг эхчүүдийн буруу харилцаанаас болж үүнд хүрдэг. Ээж нь хүүхдээ хичээлээ хийсэнгүй гэж зодсоноос амиа хорлосон тохиолдол Монголд байдаг шүү дээ.

Өсвөр үеийн дуу хоолой гээд 1236 хүүхэд оролцуулан судалгаа хийхэд 19.4 хувь нь амиа хорлох оролдлого хийж байсан. 12 хувь нь амиа хорлох талаар бодож байгаа гэсэн байдаг. Өсвөр насны хүүхдүүд ийм зүйл боддог. Даамжрах юм бол амиа хорлолтыг бодит жишээ болно. Тиймээс манай холбооны сүүлийн үеийн зорилго өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолтыг бууруулахад чиглэж байна.

-Тодруулбал...?

-Бид Art therapy аргын дагуу тусч банхарын тусламжтайгаар тэмцэж байгаа. Энэ тусч банхарын тусламжтайгаар хүүхэд өөрөө өөрийгөө ямар нэгэн сэтгэлийн шархтай байгаа юу гэдгээ оношилж, эмчилж, эдгээж болдог юм. Дотор байгаа мэдрэмж нь түүнийг зовоогоод байгаа боловч бусадтай хуваалцаж чадахгүй, мэдрэмжийн блоктой байгаа хүнийг тусч банхараар илааршуулна.

-Дээр дурдсан тусч банхар хэрхэн ажилладаг юм бол?

-Манай холбоон дээр том, жижиг банхар ажилладаг. Том нь өсвөр насны хүүхдүүдтэй ажилладаг бол жижиг нь бага насныхантай ажилладаг. Том банхарын дүрд үе тэнгийн нөлөөлөгч байж болно, сэтгэл засалч байж ч болно. Сэтгэл санааны асуудалтай хүүхэд ч орж болно. Хүний улаан нүүр рүү хараад ярихаас эмээж, санаа зовсон хүүхэд үлгэрийн, сайн сонсогчийн дүртэй амьтанд илүү өөрийгөө хэлж ойлгуулах хандлага бий.

-ХҮҮХДИЙГ ЯАСАН, ЮУ БОЛСОН ГЭЖ ШАЛГААХААС ИЛҮҮ...-

-Тэгвэл жижиг банхар хүүхдийн сэтгэлийг засах, танихад ямар үүрэгтэй вэ?

-Жижиг банхар хоёр янз байдаг. Карт хэлбэртэй банхар нь өөрийгөө хэлж илэрхийлэх үг олдохгүй байгаа хүүхдүүдэд зориулагдсан. Хүүхэд тань гунигтай хэр нь ярихгүй байх юм бол эдгээр картаас нэгийг сонгоорой гэхээр өөрийн сэтгэл санааны байдалтай төстэйг нь сонгон авна. Хэрэв гунигтай банхарыг сонгочих юм бол “Энэ банхар яагаад ийм гунигтай байгаа юм бол” гээд асуухаар өөрийнхөө сэтгэлд байгаа зүйлээ илэрхийлэн ярьдаг. Ингэхдээ “Энэ банхарыг ээж нь тоохгүй, утсаа оролдоод, тоглохгүй байгаа учраас гунигтай байгаа. Бас аав нь архи уугаад байгаа учраас” гээд үнэнээ хэлдэг. Тиймээс ярьж сураагүй хүүхдийг энэ тусч картан дээрх банхарын тусламжтайгаар нээж яриулаад, хүүхдээ ямар сэтгэл зүйтэй байгааг оношлож болно. Үүнийхээ дараа хүүхдэдээ юу хэрэгтэй байгааг мэдэх юм.

-Энэ аргыг танай төвд л ирж мэдэх боломжтой юу, бусад хүүхэдтэй ажилладаг байгууллагуудад үүнийг хэрхэн түгээж, дэлгэрүүлдэг вэ?

-Цэцэрлэгийн болон бага ангийн багш нар, хүүхэдтэй харьцдаг бүхэн энэ аргыг хэрэглэх нь зүй. Хүүхэд өглөө халтар хувцастай, гунигтай, нүд нь бүлцийсэн байх юм бол “Чи уйлсан юм уу, Халтар хувцастай ирсэн байна” гэж найзуудынх нь дэргэд цоллон хэлэх юм бол санаа зовж дотогшоогоо болдог учраас банхарын картаас сонгуулаад гунигтайг нь сонгочих юм бол “Энэ банхар яагаад гунигтай байгаа юм бол, Яагаад буруу харчихсан байгаа юм бол” гэж асуух нь зүй. Тэгвэл багачууд “Ээжийнх нь бие өвдөөд хувцсыг нь угааж өгч чадаагүй учраас ээждээ санаа нь зовоод гунигтай байгаа юм” эсвэл “Аав ээж хоёр нь муудалцсан учраас шөнөжин айдастай, уйлж өнжсөн учраас нь нүд нь бүлцийгээд гунигтай байгаа” гээд хэлдэг.

Тэгэхээр нь багш заах арга зүйгээ ашиглан “Тэгвэл ийм найз бидний дунд байх юм бол гадуурхаж огт болохгүй нь шүү, чи халтар хувцастай учраас чамтай тоглохгүй гэж хэлбэл гэртээ байсан тэр гуниг цэцэрлэг дээрээ ирээд арилахгүй шүү дээ. Тиймээс найзыгаа гадаад үзэмжээр нь дүгнэж хэрхэвч болохгүй. Зүрх л бол зүрх” гэдэг зүйлийг багаас нь ойлгуулж өгөх чухал. Үүнийг түгээн дэлгэрүүлэхийн тулд бид нийгмийн ажилтан цэцэрлэг болон ЕБС-ийн багш нарт хөдөө орон нутгаар явж хичээл зааж байгаа. Түүнчлэн эцэг эхчүүдийн дунд хэлэлцүүлэг хийх зэргээр анхаардаг.

-ЯРЬЖ СУРААГҮЙ, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН СЭТГЭЛ ЗАСЛЫН ТУХАЙД...-

-Тоглоомон жижиг банхарууд байна. Үүгээр ямар сэтгэл засал хийдэг юм бэ?

-Энэ тоглоомон банхар бол бүрэн ярьж сураагүй бага насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд өөрийгөө илэрхийлэхэд ашигладаг. Яаж вэ гэхээр тэд банхарт хэрхэн хандаж байгаа, юу ярьж буйгаараа өөрийгөө оношлуулж болдог юм. Энэ үйлдлийг эцэг, эх, асран хамгаалагч маш сайн ажиглаж хүүхэдтэйгээ хэрхэн харьцах аргаа олох хэрэгтэй. Ингэхдээ гэр бүлийн хамт мэргэжлийн хүнээр менторлуулах чухал.

-НАМАЙГ БАГАД ЭЭЖИД МААНЬ НОХОЙ ХАНЬ БОЛДОГ БАЙСАН УЧРААС ТУСЧ БАНХАРЫН ДҮР БҮТСЭН-

-Та яагаад сэтгэл зүйч, нийгмийн ажилтан болъё гэж зорьсон юм бэ?

-Би Австрали улсад нийгмийн ажилтнаар магистраа хамгаалсан. Анх траншейний хүүхдүүдтэй ажиллаж ажлын гараагаа эхлүүлсэн. Миний амьдрал нөлөөлсөн. 29 настай ээж минь хамгийн том нь тавдугаар анги, хамгийн бага нь таван сартай найман хүүхэдтэй ааваас өнчирч хоцорсон. Тэр үеийн амьдрал миний сэтгэлд тод байдаг учраас өнчин хүүхдүүдтэй ажиллах хүсэл, зорилгыг тээх болсон.

-Харин тусч Банхар төрсөн түүх гэвэл...?

-Бас л өөрийн минь амьдралаас сэдэлтэй. Миний ээжид хань болох ганц зүйл нь манай нохой байсан. Тиймээс би өнчин хүүхдүүдэд туслах хэрэгслээ болгож үүндээ сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа.

-ХҮҮХДИЙГ МАГТЛАА ГЭЭД МУУ ХҮН БОЛОХГҮЙ-

-Ярианыхаа төгсгөлд хүүхдийнхээ юу бодож байгааг мэдэхгүй, яаж харилцах учраа олохгүй байгаа эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөхгүй юу?

-Орчин үед эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харьцах ухаанаа олохгүй байна гэж их ярьдаг. Хэдийгээр хүүхдээ сайн хүн байгаасай гэж хүсдэг ч өдөр тутамдаа түүнийхээ эсрэг үйлдлүүдийг хийсээр байдаг. Ярих, тоглох, өөрийгөө илэрхийлэх эрхийг нь хаагаад үйлдэл хийх бүрт нь цэгнэж, цагдаад байдаг. Түүний оронд үйлдэл бүрийг нь урамшуул, эелдгээр зааж өг. Хүүхдийг магтлаа гээд муу хүн болохгүй.

Хэн нэгэн үгийг нь тоож ярихгүй, бусадтай харьцуулаад хайр халамж дутсанаас л болж амиа хорлодог. Амиа хорлолтыг бууруулах арга бол эцэг эхчүүдийн хайр халамжийг нэмэгдүүлэх юм. Хүүхдийн мэдрэмжийг урмаар тэтгэж, өөрт нь итгэлтэй болгох юм бол амиа хорлоё гэх дорой бодол төрөхгүй гэж болно.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-22 08:34

үнэхээр мундаг эмэгтэй юмаа

Зочин
Зочин
2021-12-22 08:36

oswor nasnii huuhedtei etseg ehchuud bvgdeeree ene humuustei holbogdoj zowolgoo awaasai iim ym baidag gedgiig medeegui ywsan bn tanai8 hamt olond bayrlalaa

Зочин
Зочин
2021-12-22 08:39

huuhdiin huchirhiiilel gazar awsan tsagt iim mundag humuus baigaad talarhaj bn. boldog bol niigmeeree ene huniig demjeed surguuli tsetserleg bolgond salbartai bolgood ogwol

Зочин
Зочин
2021-12-22 08:43

unshaad setgel hodolloo bolomjtopi bol ene huntei holbogdoj hamtarch ajilmaar bn

Зочин
Зочин
2021-12-22 08:45

lantuun dohio, banhar 2 niileed olon huuhduuded gerel gegee awchirch bga ch ene huwi humuusiin chadal zvtgeed zvtgeed hurehgui bn. ireeduinhee toloo ywj bga ene zaluusiig demjeed ogdog tor zasagtai bsan bol onoodor huuhed bvhen jargaltai baihaar l bn. uneheer mundag emegtei ym baharhaj bn

Сугарсүрэн
Сугарсүрэн
2021-12-23 05:47

Хамт амиа хорлосон з####уус шашнаасаа болоогүй биз нягтлах нь зүйтэй. Японд байдаг хиймэлээр нөгөө ертөнцөд түр хүргэж өгдөг байгууламжийг бий болгож биетээр нь үзүүлээд өгдөг аргыг ашиглаач дүү минь. Энэ бүсгүйн ажилыг төр зохих ёсоор нь дэмжих хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button
6
0
Would love your thoughts, please comment.x
()
x