
Хакерууд криптовалют түрийвч эзэмшдэг иргэдийн бүртгэл болон нууц үгийг нь хулгайлдаг “Echelon” гэх хортой програмыг тарааж эхэлсэн байна.
Хакеруудын халдлагад алдартай “Telegram” мессенжерийн хэрэглэгчид өртөж, золиос болсон гэсэн мэдээлэл байна. Учир нь, дижитал валют эзэмшигчид “Telegram” мессенжер ашигладаг юм.
Хортой вирусийг мөн Discord, Edge, OpenVPN, Outlook болон FileZilla-гаар тарааж байгаа аж.
Харин хэрэглэгчдийн зүгээс хортой файлын талаар ямар нэгэн гомдол гаргаагүй байгаа ч энэ нь хүмүүс хохироогүй гэсэн үг биш хэмээн эх сурвалж онцлов.
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.