ДЭЛХИЙНИЙГЭМ

Казахстан: Үймээн самууны үеэр 164 хүн амиа алджээ

Казахстан дахь эмх замбараагүй байдлын үеэр 164 хүн амиа алдсан гэж тус улсын шуурхай штаб өнөөдөр ням гарагт өөрийн “Телеграм” сувагтаа Эрүүл Мэндийн Яамнаас иш татан мэдээлэв.

Штабаас мэдээлснээр, Алма-Ата хотод 103, Кызылорда мужид 21, Жамбыл мужид 10, Алматы мужид 8 хүн нас баржээ.

Амиа алдагсдын дунд мөн насанд хүрээгүй хүүхдүүд ч байгаа гэсэн таагүй мэдээлэл байна. Алма-Ата хотод үймээний үеэр дөрвөн настай охин, 11 настай хүү амиа алдсан талаар Хүүхдийн төлөөлөгч Аружан Саин мэдээлсэн байна.

Ням гарагийн өглөө үймээний улмаас 2,265 хүн эмнэлгийн тусламж хүссэн нь тодорхой болжээ.   

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button