Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: Ломбардад гар утсаа тавьсан зарим иргэн нүцгэн зураг, бичлэгээ алдаж байна

Хүнсний дөрөв, 100 айлын есдүгээр дэлгүүр хавиар 20 орчим ломбард цуварчээ. Хоёр жилийн өмнө үүгээр арваад ломбард л байдаг байв. Иймд бид "Ломбардууд яагаад олшрох болов" гэдэг асуултад хариулт эрж, удаах сурвалжилгаа бэлтгэлээ.

-ХҮН ЦАРАЙЧИЛЖ БАЙХААР ЛОМБАРДЧИХСАН НЬ ДЭЭР-

Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн гар утас, нөөтбүүк, алт, мөнгө, монетон эдлэл, эмээл, хазаар, хэт хутга, зурагт зэргийг барьцаанд авч зээл олгодог ломбардуудын нэгэнд манай сурвалжлах баг орлоо. Бидний араас орж ирсэн нэгэн иргэн "Samsung A10" маркийн гар утсаа барагтай хэрэглэсэн тул ломбардын эзнийг "Өөрөө мэдээд үнэлчих" гэв. "80 мянга" гэхэд нь "Өө, болно оо, тавьчихъя" гээд бичиг баримтаа гаргах зуур утас эзэмшлийн хаяг, ID-г нь шалгаж бичиг баримттай нь тулгаад "Энэ утас чиний нэр дээр биш байна. Хэнийх юм" гэв. "Ахынх маань юм аа" гэхэд "Хүний эд зүйл авахгүй" гэж хэлээд гаргав.

Түүний араас дагаж гараад ийн ярилцлаа.

-Ахын тань эд зүйл учраас авахгүй гэнэ. Яагаад ахынхаа юмыг ломбардад тавих болсон бэ?

-Амьдрал хэцүү байна. Ах маань коронавирусаар өвчилсөн. Ханиад хүрсэн гэж бодоод тоохгүй яваад байтал өнөөдөр бүх бие нь сулбайж, хөндүүрлээд босож чадсангүй. Гэр нь цэв хүйтэн. Байранд байдаг улсууд мэдэхгүй байх л даа. Гэрт байхад амнаас уур савсаад ханиадтай ах минь хүйтэн гэрт зутарч байна. Халуун шөл хийх мах, түлш, эм авах санаатай.

Утсаа надад ах өгөхдөө дэлгүүрт тавьчих гэсэн. Гэхдээ дэлгүүрийн хүнийг царайчилж байхаар гээд Чингэлтэйгээс Хүнсний дөрөв хавийн ломбардад тавья гэж бодоод төв рүү орж ирлээ.

-Ломбардаар та болон таны эргэн тойрныхон ямар шалтгаанаар үйлчлүүлдэг вэ?

-Нэг эд зүйл тавиад арай гэж авдаг ч үргэлжлүүлээд л өөр нэг юмаа тавина. Цалин буулаа, ломбардаас эд зүйлээ гаргалаа, зээлээ төллөө. Ингээд л хоосон үлддэг. Мэдээж бага орлоготой тул банк зээл өгөхгүй. Тиймээс орлого, зээлийн хэмжээгээ нотлох шаардлагагүйгээр ломбардад ханддаг.

Миний эргэн тойрны ихэнх хүмүүс л ломбардад эд зүйлээ тавьж бас авч байдаг. Энэ бол дундаж амьдрал руу тэмүүлж байгаа бидний амьдралын нэг хэсэг.

-Ломбардын хүүгийн хэмжээ танд буцаан төлөхөд хүрндрэлтэй байдаг уу?

-Бидэн шиг өнөө маргаашаа арай гэж болгодог хүмүүст банк зээл өгөхгүй. Ломбардаас өөр сонголт байхгүй. Хүү нь маш өндөр ч яалтай билээ дээ. Нэг эд зүйл тавьбал бушуухан л авахыг боддог. Өдөр өнгөрөх тусам мянга мянгадахгүй мөнгө маань урсаж байдаг. Аль болох худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй амьдрахыг зорьдог тул өрнөөс өрийн хооронд мөнгө бодож амьдарч байна.

-ХҮНИЙ ЭД ЗҮЙЛ ТАВЬЖ БАЙВАЛ ЦАГДААД ӨГНӨ-

Буцаж ороод ломбардын эзнээс "Өөр хүний эд зүйл авч ирвэл авдаггүй юм уу" гэхэд "Өөрийнх нь биш бол авахгүй. Хулгайнх байх магадлалтай. Ялангуяа гар утас, нөөтбүүк. Саяын хүний тухайд гэвэл архи уудаггүй, ядруу байрны хүн байна. Тиймээс хулгайн эд биш гэж үзээд цагдаад мэдэгдсэнгүй. Хэрэв гөлөлзөж барьсан, хулгайн эд зүйл гэдэг нь андашгүй байвал шууд хажуугийн цагдаагийн хэлтэс рүү дүрчлээд утасдахад барьчихдаг" гэлээ. Тэрбээр ломбард эрхлээд зургаан жил болж байгаа бөгөөд оны сүүлээр дахин нэг салбараа Сансар худалдааны төвийн хажууханд нээжээ. ломбард эрхлэгчдийг хүмүүс мөнгө хүүлэгч гэж ярьдаг. Үүнд тэр их дургүй гэнэ. Учир нь "Ломбардад эд зүйлээ тавихад 5-12 хувийн хүү төлдөг. Харин дэлгүүрээс бараа авахад импортоор оруулж ирсэн барааг 50 хувь илүү үнээр авдаг. Биднээс ч илүү иргэдийг шулж байгаа шүү дээ. Ашгийн төлөө ажилласан болгон мөнгө хүүлэгч байдаггүй" хэмээв.

Түүнчлэн ломбардад эд зүйлээ тавьж буй иргэдийг 2015 оноос хойш ажиглахад доорх инфографикт харуулсанчлан авсан мөнгөө ийн зарцуулдаг байна.


Өнгөн дээр дарахад иргэд ломбардаас зээлсэн мөнгөө юунд, хэдэн хувийг зарцуулдаг болох нь харагдана.


Ломбардад иргэд үнэ хүндтэй эд зүйлээ даатгаад үлдээдэг. Тэр нь аюулгүй, эрсдэлгүй байж чаддаг эсэх нь эргэлзээтэй. Монгол Улсад ломбард эрхлэгчдэд хяналт шалгалтыг хамгийн ихээр хийдэг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнээс энэ талаар тодруулахад дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Ковидын хуулиар гурваас дээш хувийн хүү, алданги тооцсон ломбардын үйл ажиллагааг шууд хаах заалттай. Бидний 2022 он гарсны дараа хийсэн шалгалтаар таван ломбард тутмын дөрөв нь энэ хуулийг зөрчиж байсан. Тэд богино хугацаанд өндөр хүүтэй мөнгийг эд бараа барьцаалан зээлдүүлэг нь нэг ёсны мөнгө хүүлэлт юм. 8-12 хувийн хүүг иргэдээс авч байна. Эд зүйлийг хадгалах горим, орчны зөрчил их. Мөн эмэгтэйчүүд турна гэж нүцгэн зургаа аваад утсан дээрээ хадгалдаг юм билээ. Түүгээр нь хожим сүүлд дарамталж уулздаг, хүний эрхийн ноцтой зөрчлүүд хяналт шалгалтын үеэр илэрсээр байна" гэлээ.

Түүнчлэн сүүлийн үед хуульгүйн улмаас банк бус санхүүгийн байгууллага ажиллуулахаар 20, 30 ломбард байгуулбал ашигтай юм байна гэдэг үзэлтэй болжээ. Гэхдээ долдугаар сараас эхлэн хууль хэрэгжээд ирэхээр Санхүүгийн зохицуулах хорооны хяналт зохицуулалтад ороод явна хэмээн онцолж байлаа.


1. Иргэдийн голчлон барьцаалдаг эд хөрөнгийн хамгийн сүүлийн үеийн цахим дахь бүртгэл, тоон мэдээллийг үзүүлж байна. Дугуй дүрс дээр дарвал нийт хэчнээн ширхэг эд зүйл энэ зах зээлд эргэлддэг болох нь харагдана.


-ЛОМБАРДАД ГАР УТСАА ҮЛДЭЭСНЭЭР НҮЦГЭН ЗУРАГ, БИЧЛЭГЭЭ АЛДДАГ-

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн хэлж байгаачлан ломбардад хүний эрхийн зөрчил, бэлгийн ямар нэгэн дарамт үүсдэг эсэхийг цагдаагийн байгууллагаас тодруулахад,

“Ломбардад иргэд гар утсаа ихээр тавьдаг. Ингэхдээ гар утасны кодыг тайлж өгдөг учраас нууц бичлэг, банкны аппликэйшин, нүцгэн зураг зэргээ алдсан иргэд их байдаг. Өөрөө ч мэдээгүй байхад бичлэгүүд нь тардаг. Зарим иргэд хэн нэгэнтэй бэлгийн харилцаанд орж байх үедээ бичлэг хийж хадгалдаг. Ломбардад өгөхдөө нууц фолдерт хийсэн байсан ч утсыг нь ухаж олоод татаад авчихдаг. Хэзээ сүүлд нь түүгээр нь дарамтлах, барьцаалах хэргүүд гардаг.

Цахим хаягаараа найзууд болон нөхөртөө явуулсан зургаа ч алдаг. Учир нь бүх юмаа нээлттэй үлдээдэг учраас ломбардынхан эд зүйлийг битүүмжлэхгүй, дураараа халдаж байна гэсэн үг. Цаашлаад ажлын чухал мэйл, бичиг баримт зэрэг ч алдагддаг. Үүнтэй холбоотой дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад их ирдэг” гэлээ.

Бидийг 100 айлын есдүгээр дэлгүүр орчмын нэгэн ломбардад байх үед 30 орчим насны иргэн нөөтбүүк, зурагт хоёроо тавихаар орж ирэв. Түүнээс "Ямар учраас эдгээрийг тавьж байна вэ, нэн яаралтай мөнгөний хэрэг гарсан юм уу" гэхэд "Онлайн покер тоглох гээд тавьж байна. Удаахгүй авчихдаг юм өө. Улиралд нэг удаа 1.5 саяар тавьдаг. Энэ ломбардны залуу ч найдвартай буцааж авдаг гэдгийг минь мэднэ" гэлээ. Түүнчлэн "Цахимаар мөрийтэй тоглоом тоглодог хүмүүс ломбардад эд зүйлээ тавьдаг. Тоглоод мөнгөө алдах үе их байдаг ч буцааж олно гэдэгтээ итгэлтэй байна" гэв.

-УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ ДОРОЙТОХ ЦАГТ ЛОМБАРД ЦЭЦЭГЛЭДЭГ-

Бид сурвалжилгынхаа төгсгөлд 2015 онд ломбардны тухай хууль санаачилж байсан Эдийн засагч С.Дэмбэрэлээс ломбард ямар үед ихээр дэлгэрдэг болоод хэр хор хөнөөлтэйг тодрууллаа.

Тэрбээр "Ломбард бол гэрээ хийхгүй цаасан дээр "өглөө, авлаа" гэсэн бичиг бичдэг хөгийн үйл ажиллагаа. Энд л мөнгө хүүлэлт явагддаг. Орлого багатай нийгмийн давхаргад чиглэдэг. Улс орнуудад мөнгө хүүлэлтийг янз янзын аргаар хязгаарладаг. Монгол Улсад “Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль”-иар мөнгө хүүлэлтийг ерөнхийд нь хориглохоор байгаа. Энэ хууль долдугаар сараас хэрэгжээд эхлэхээд ломбардын асуудал бага зэрэг цэгцэрнэ. Гэхдээ бүх асуудал шийдэгдэхгүй. 2015 онд улсын хэмжээнд 5000 гаруй ломбард байсан. Түүнээс хойш маш эрчимтэй цөөлсөн ч хоёр жилийн өмнөөс буцаад эрчимтэй өслөө. Үүнийг "Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ" гэж бүртгэгддэг ч хариуцдаг газаргүй.

СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуульд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны асуудлыг хариуцна гэж чиг үүрэгт нь оруулж өгвөл ядахдаа төрөөс хариуцах байгууллагатай болох юм. Шинээр батлагдах хуулиар мөнгө хүүлэлтийг хязгаарлана. 

Эдийн засаг муудсан үед ломбардууд олширдог. Учир нь санхүүгийн бусад байгууллага зээл өгөх нь буурдаг учраас ломбардууд цэцэглэдэг" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-17 08:55

Аргагүй иргэд л ломбардад юмаа тавьж байгаа гэж боддог

Зочин
Зочин
2022-01-17 08:55

Мөрийтэй тоглоомчид гар утсаа тавьдаг юм уу бас

Зочин
Зочин
2022-01-17 08:59

ard irged unheer tuildaa l baiga bugdee tavij baina shuu dee unheer ene tur zasagt gomdoj baina

Зочин
Зочин
2022-01-17 09:00

ene yuniih ni tur zasagiin buruu baihav dee irged uursduu sanhuugiin yamarch zohion baiguulalt baihgui unheer archaagui baiga ni unen gaduur haraldaa hun bolgon l ip12 ntr geed untei utas barisan baina

Зочин
Зочин
2022-01-17 09:01

hun uuriinhuu ediin zasgiin baidaliig uuruu l zohitsuulj amidrah yostoishuu dee unheer durgui hurj baina yum l boluu l busadaaas buruug haij

Зочин
Зочин
2022-01-17 09:02

huvi hunii zohion baiguulalt gej hardag

Зочин
Зочин
2022-01-17 09:02

ene 76 n nobsh irged ni hoolnii munguu oloh gej ingej yum humaa zarj baigaag oilgoj baiga boluu

Зочинs
Зочинs
2022-01-17 10:29

Зугаа цэнгэлдээ хүртэл зориулж байдаг арай2

Haha
Haha
2022-01-17 10:30

Hohi chin suga mongolchuud

Зочинs
Зочинs
2022-01-17 17:45
Reply to  Haha

чи ч бас адилхан суга монголчуудын нэг билээ тэнэгээ

Zochin ni bn
Zochin ni bn
2022-01-17 15:25

Hvnii heregtsee l bgaa biz de heregtei bolool awch bga sh de

grgr
grgr
2022-01-17 15:26

Argagui bolool tavidag shuu dee. Oor yaltai bilee, 80000 tug tavihad 5% geed sard 4000 tug ogdog. Hun tsarailchilsanaas l hamaagui deer.

Зочин
Зочин
2022-01-18 10:36

Зах зээл хүний эрх гэж үүнийг хэлдэг юм. Монгол баячууд сая төгрөгөөр нэг үдийн хоол идэж байхад монгол ядуучууд нохойтой адил хог шиншилж амьдарна. Зах зээл хүний эрх мандтугай.

Холбоотой мэдээ

Back to top button
13
0
Would love your thoughts, please comment.x
()
x