Нийгмийн

Өнөөг хүртэл допинг илэрсэн бөхчүүдэд ямар шийтгэл оногдуулсан бэ

Өнөөг хүртэлх хугацаанд хэн хэнээс допинг илэрсэн, ямар шийтгэл оноосныг сонирхуулъя.

-Хамгийн анх допинг илэрсэн бөх бол Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат бөх, Дархан аварга А.Сүхбат. 2002 онд түүнээс анаболик стероид гэх бодис илэрч, Баяр наадмын Зохион байгуулах хорооноос түүний чимгийг хураах шийдвэр гарч байв. Тухайн үед улсын аварга цолтой байсан А.Сүхбат допингоо хүлээн зөвшөөрөөгүй учир шүүхэд хандаж, улмаар шүүхийн шийдвэр түүний талд гарсан юм. Ингээд А.Сүхбат аварга ямар ч шийтгэлгүй өнгөрсөн. Дараа нь тэрбээр 2006 онд шинжилгээ өгөхөө татгалзсан тул допинг илэрсэнд тооцсон юм.

-Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат бөх, улсын начин Д.Батбаяраас 2003 онд допинг илэрсэн. Баяр наадмын зохион байгуулах хороо түүний цолыг хураах шийдвэр гаргаж байв. Д.Батбаяр шүүхэд гомдол гаргасны дагуу хэлэлцээд хүчингүй болгосон юм.

-Ховд аймгийн Мөст сумын харьяат бөх, улсын заан Ц.Мягмарсүрэн, Хөвсгөл аймгийн Галь сумын харьяат бөх, улсын харцага Г.Ганхуяг нараас  2004 онд допинг илэрсэн.

-Архангай аймгийн Булган сумын харьяат бөх, улсын гарьд Д.Рагчаа, Сэлэнгэ аймгийн харьяат бөх, улсын аварга, Г.Эрхэмбаяр нараас 2006 онд допинг илэрсэн. Д.Рагчаагийн гэм буруутайг 2012 онд тогтоосон. Тухайн үед Д.Рагчаа улсын заан цолтой байсан. Улмаар түүнийг гэм буруутайд тооцох үед улсын гарьд цол авчихсан байсан тул чимгийг нь хураагаад л өнгөрч, Ц.Магалжавт улсын заан, Ш.Уламбаярт улсын харцага цол олгосон.

-Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат бөх, улсын заан Б.Соронзонболд, Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат бөх, улсын начин Б.Сумъяабэйс нараас 2009 онд допинг илэрсэн. Улмаар тэдний давааг хүчингүйд тооцон, чимгийг нь хурааж, өнөөгийн улсын арслан Б.Ганбат, улсын заан Д.Баасандорж нарт чимэг нөхөж олгосон.

-Ховд  аймгийн Мянгад сумын харьяат бөх, улсын харцага Г.Алтангэрэл, Ховд аймгийн Чандмань сумын харьяат бөх, улсын начин Ч.Цогбаяр нараас 2011 онд допинг илэрсэн. Тэр жилийн наадмаас Г.Алтангэрэл улсын харцага, Ч.Цогбаяр улсын начин цол авсан юм. Улмаар тэдний барилдах эрхийг хоёр жилээр хассан

-Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат бөх, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Сугаржаргал нараас 2012 онд допинг илэрсэн. Х.Мөнхбаатарын барилдах эрхийг гурав, Б.Сугаржаргалынхыг зургаан сараар хасаж байв. Допинг илэрсэн бөхөд хамгийн хөнгөн шийтгэл оногдуулсан тохиолдол. Улмаар Х.Мөнхбаатарт өвдөг шороодсон Т.Санчирт улсын заан, Ж.Амартүвшинд улсын харцага цол нөхөж олгосон юм.

-Архангай аймгийн Тариат сумын харьяат бөх Н.Адьяабат, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат бөх Б.Суманчулуун нараас 2014 онд допинг илэрсэн. Улмаар тухайн үед тэдний цолыг хураасан юм. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч асан Х.Баттулга зарлиг гарган, Н.Адьяабат, Б.Суманчулуун нарын цолыг хураасныг хүчингүй болгожээ. Ингэснээр тэдний цолыг хасаагүйд тооцон, улсын начин цол нь сэргэсэн юм.

Үүний сацуу даян аварга Н.Батсууриас 2020 онд допинг илэрсэн. Түүнд тавын даваанд унасан Б.Суманчулуунд улсын начин цол нөхөж олгоод байсан юм.

-Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат бөх, улсын начин Б.Баатарцол, Увс аймгийн Тэс сумын харьяат бөх, аймгийн арслан Б.Ганзориг нараас 2016 онд допинг илэрсэн. Улмаар Б.Баатарцолын барилдах эрхийг хоёр жилээр хасан, Б.Ганзоригийн улсын начин цолыг хураасан юм.

-Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат бөх, улсын гарьд Н.Ганбаатар, Дорноговь аймгийн харьяат бөх, улсын харцага А.Цацабшир, Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат бөх, улсын начин А.Бямба-Очир нараас 2018 онд допинг илэрсэн. Улмаар Н.Ганбаатар, А.Цацабшир нарын чимгийг хураан, барилдах эрхийн хоёр жилээр хасан, Ц.Бямба-Очирын улсын начин цолыг хураахаар шийдвэрлэсэн юм.

Үүний дара Ц.Бямба-Очир “Хориотой эмийг эмчийн жорын дагуу хэрэглэсэн мэдэх боломжгүй байсан” гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан. Шүүх хэлэлцээд “Үндэсэний баяр наадам болохоос 30 хоногийн өмнө аливаа эм, эмийн бэлдмэл хэрэглэсэн тухайгаа мэдүүлсэн тохиолдолд баяр наадамд барилдах эрх хязгаарлагдахгүй бөгөөд цол авсан, түрүүлсэн эсэх асуудал үгүйсгэгдэхгүй. Мөн эмчийн жорын дагуу түүний буруугаас болоогүй буюу мэдээгүй” гэсэн үндэслэлээр улсын начин цолыг нь хэвээр үлдээн, барилдах эрхийг нь хоёр жилээр хассан юм.

-2018 оны нэгдүгээр сард БТСУХ, МҮБХ хамтран наадмын бус үед гэнэтийн шинжилгээ авахад улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас сэргээш илэрч, барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан.

-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат бөх, улсын арслан Э.Оюунболд, Баянхонгор аймгийн харьяат бөх, улсын начин Д.Цэрэнтогтох нараас 2019 онд допинг илэрсэн. Улмаар тэдний барилдах эрхийг хоёр жилээр хассан. Үүний дараа Э.Оюунболд шүүхэд хандаад ялсан тул хоёр жилээр хассан шийдвэрийг хүчингүй болгосон юм. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, Э.Оюунболдын улсын аварга цолыг хураасан билээ. Улмаар түүнд өвдөг шороонд Н.Батсуурь даян аварга, Д.Анар улсын заан, Б.Цэдэнсодном улсын харцага, Н.Мустафа улсын начин цол, Ц.Содномдорж “Үлэмж бадрах” чимэг нөхөж авсан юм.

-Увс аймгийн Ховд сумын харьяат бөх, даян аварга Н.Батсуурь, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат бөх, улсын арслан Р.Пүрэвдагва, Баянхонгор аймгийн харьяат бөх, аймгийн арслан Б.Бат-Орших нараас 2020 онд допинг илэрсэн.

-Өнгөрсөн жил Хүй долоо худагт болсон барилдаанд зодоглосон улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нараас допинг илэрсэн. Улмаар Э.Оюунболдоос давтан илэрсэн гэж үзэн барилдах эрхийг найм, бусдынхыг нь дөрвөн жилээр хассан юм. Улсын наадмын бус барилдаан тул тэдний допингийн асуудлыг МҮБХ-ны Цэцдийн зөвлөл хуралдаж, дээрх шийтгэлийг оногдуулсан юм.

Эндээс харахад допингийн гажуудал, ялгавартай, үзэмж харсан, харилцан адилгүй шийтгэл зөвхөн одоо бий болоогүйг харж болно. Хамгийн анх дархан аварга А.Сүхбатаас допинг илрэхэд шийтгэл оногдуулж, чадаагүй, толгойг нь илээд өнгөрсөн нь энэ бүх завхралын эхлэл болсон. Допинг илэрлээ гэж цолыг нь хураасан атлаа дараа нь сэргээчихдэг, шинээр улсын начин болсон Б.Сугаржаргал, Ц.Бямба-Очир нарынхыг хураагаагүй өнгөрөөсөн нь шударга бус.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
hjkl
hjkl
2022-01-18 13:45

Допинг хэрэглэдэг, цагдаа зоддог, з�##�уу бөхчүүдийг ар дагзаар нь эрэмдэг болтол нь нугасладаг Батсуурь гэгч адгуусны аварга цолыг хурааж, барилдах эрхийн бүрмөсөн хасв�##� шударга ёсонд нийцнэ.

Зочин
Зочин
2022-01-18 16:50

Тэр чигээрээ допингчид болждээ хөөрхий. Зөвхөн наадмаар л шинжилгээ авдаг. Бусад үед нь тогтмол допинг хэрэглэдэг нь ойлгомжтой юм биш үү. Даварсан сэвснүүд юм даа. Бөх лам 2-с хэрэггүй юм монголд �##�га даа.

Холбоотой мэдээ

Back to top button