Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: Шинэ байрны дээд үнэ м.кв тутамдаа 9.3 сая болтлоо өсжээ

Хил гаалиар ачаа бараа хэвийн орж ирэхээ больсноос хойш шинэ болон хуучин байрны үнэ огцом өссөөр байна. Иймд бид байрны үнэ өсөх олсон шалтгаан, цаашдын төлөв, одоо үүссэн нөхцөл байдлын талаар сурвалжиллаа.

Юун түрүүнд уншигч танд нийслэл хот дахь таван дүүргийн шинэ байрны хамгийн доод болон дээд үнийн мэдээллийн инпографик ашиглан хүргэе. Эл мэдээллийг Барилга.мн сайтаас эх сурвалжлан авсан бөгөөд 2021 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн буюу хамгийн сүүлийн үеийнх юм.


ОЛОН СУУЦНЫ ДЭЭД ҮНЭ 9.35 САЯ ТӨГРӨГ БАЙНА

Графикийн шар болон цэнхэр өнгөн дээр дарвал үнийн мэдээлэл харагдана.

КОВИДООС ӨМНӨ ОРОН СУУЦНЫ М.КВ-ИЙН ДЭЭД ҮНЭ ЗУРГААН САЯ, ДООД ҮНЭ НЭГ САЯАР ҮНЭЛЭГДЭЖ БАЙЖЭЭ

Дээрх графикаас харахад хамгийн хямдхан байр м.кв нь нэг сая 650 мянган төгрөгөөр үнэлэгдэж байгаа бол хамгийн өндөр үнэтэй байр есөн сая 350 мянга байгаа юм. Харин коронавирус гарахаас өмнө энгийн зэрэглэлийн орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ 1,800,000 төгрөг, дундаж зэрэглэлийн орон сууц 2,000,000, тансаг болон дээд зэрэглэлийн орон сууцны дундаж үнэ 3,100,000 төгрөг байна. Үүнээс хамгийн хямд үнэтэй төсөл Баянзүрх дүүрэгт 1,000,000 төгрөгийн үнэтэй, хамгийн өндөр үнэтэй төсөл Сүхбаатар дүүрэгт 6,000,000 төгрөгийн үнэтэй гарсан тухай үл хөдлөх хөрөнгийн судалгаа, менежментийн “Real Properties Ulaanbaatar” компаниас мэдээлж байжээ.

БАЙРАА ЗАРСАН ИРГЭН: КОВИДЫН ӨМНӨ 40 САЯАР АВСАН БАЙРАА 100 САЯАР ЗАРСАН

Тэрбээр коронавирус гарахын өмнө нэг өрөө байр 40 сая төгрөгөөр авч байжээ. Харин өвчин гарч, үл хөдлөхийнх нь үнэ нэмэгдсэн учраас 100 сая болгож зарсан байна. Эдийн засгийн хүнд үед зөв зүйлдээ хөрөнгө оруулж чадвал ашигтай байж болдог юм билээ гэв. Түүнчлэн "над шиг хямд байх үед нь байр аваад үнэд орох үед нь зардаг олон хүн байдаг юм билээ" хэмээв.

БАЙР ХАЙЖ БУЙ ИРГЭН: КОВИДООС ӨМНӨ ХОЁР ӨРӨӨ БАЙР АВАХ МӨНГӨ НЭГ ӨРӨӨ Ч АВЧ ХҮРЭХГҮЙ БАЙНА

Тэрбээр "Коронавирус гарахаас өмнө 70 сая төгрөгөөр 50 м.кв-тай байр авна гэж төлөвлөөд мөнгөө цуглуулж байсан. 70 сая төгрөг маань цугларсан ч одоо тэр мөнгөөр нэг өрөө байр авч хүрэх үү үгүй юу гэдэг дээр тулсан. Хуучин байр ч олдохгүй л байна. Орон сууцанд байр маш эрэлттэй байгаа учраас маш хурдан зарагдаж байна" гэсэн юм.

Үнэгүй.мн сайтын сайт дахь нэг хоёр өрөө байрны үнийн мэдээлэл

ЗОХИОМЛООР БАЙРНЫ ҮНЭ ӨСГӨГЧДИЙН "БАШИР" АРГА

Одоо цагт байраа зарах гэж байгаа иргэний зар руу залгавал ихэнхдээ зуучлалын компанийн ажилтантай холбогдох нь элбэг. Тэр байраа зарах гэж буй бүхий л цахим бүлгэмүүдэд байдаг бөгөөд олон нийтийн сүлжээнд зар тавингуут шуурхай холбогдож өөрсдийн компанитайгаа гэрээ хийж зуучлуулах санал тавьдаг. Ингэхдээ байрны эзэн худалдан авагч хоёрыг хооронд нь уулзуулахгүй байх тоглоомын дүрэмтэй.

Агент буюу зуучлагчид байрны үнийг хөөрөгдүүлж байдаг. Учир нь тэд зуучлахаар авсан байраа зарахын тулд хэзээ ч байхгүй байрыг байгаа мэтээр зар тавьдаг. Ингэж л зарах гэж буй нэг байраа огт байхгүй байран дундаас онцгойруулдаг аж.

Жишээ нь, нэг өрөө байр зарахын тулд хоёр адил­хан зар өгчихдөг байна. Ялгаа нь жин­хэнэ зарах байрны үнэ 80 сая төгрөг байлаа гэхэд нө­гөө­гийнх нь 90 сая төгрөг байх жишээтэй. Хүмүүс хоёр за­рын дагуу утастаад, мэдээж, бага үнэтэйг нь сонгоно. Харин өндөр үнэтэй байрыг үзье гэвэл “Хүнгүй байгаа, яг бэлэн мөнгөөр авах хүнд үзүүлнэ, эсвэл дөнгөж сая за­рагд­чихлаа” хэмээдэг. Үнэндээ ийм байр тэдэнд байдаггүй бөгөөд байрны үнэ өсгөх гэсэн башир аргынх нь нэг юм.

Дээрх шалтгааны улмаас байрны үнэ өсөж байгаа бол "Мандал" даатгалын Ерөнхий эдийн засагч, шинжээч Г.Батзориг 2022 оны орон сууцны үнийн төлөв болоод өнөөдрийн түвшинд хүрч өссөн шалтгааныг тайлбарлалаа.

ТӨРӨӨС ОРОН СУУЦНЫ ЭРЭЛТИЙГ ДЭМЖСЭН БОДЛОГО ЯВУУЛАХГҮЙ БОЛ ҮНЭ НЭМЭГДЭХГҮЙ, ТОГТВОРЖИНО

-Коронавирус гарсан цагаас хойш үл хөдлөх хөрөнгийн үнэ тогтмол өсөж байна. Үүний шалтгаан нөхцөлийг тайлбарлахгүй юу?

-Цар тахал гарч санхүүгийн зах зээл дээрх бүтээгдэхүүнүүд хөдөлгөөнд орж эхэлсэн. Үүний дагуу байрны үнэ 2020 оноос хойш өсөж байна. Мөнгөний ханш унаж магадгүй гэж үзсэн иргэд хөрөнгөө найдвартай зүйлд оруулж эхэлсэн.

-Төрийн зохицуулалт орон сууцны үнэ өсөхөд ихээр нөлөөлсөн гэж харагдаж байна.

-Тийм. 2020 оноос хадгаламжийн хүүг бууруулсан. Түүнээс өгөөж авдаг байсан хүмүүс авахаа болиод ирэхээр үл хөдлөх хөрөнгөнд мөнгөө оруулж байгаа юм.

Дараагаар нь гадаадад олон жил ажилласан хүмүүсээ татах ажлыг хийсэн. Энэ ч бас байрны үнэд нөлөөлдөг. Тэдгээр иргэд байрны захиалга ихээр өгдөг. Эдгээр шалтгаан нөлөөлж байтал сонгуулийн нөлөөгөөр ипотекийн зургаан хувийн зээл гаргаж эхэлсэн.

-Таны хэлж байгаачлан байрны эрэлтийг дэмжсэн бодлогыг нэгэн зэрэг ихээр явуулжээ.

-Үнэн хэрэгтээ нийлүүлэлт нэмэгдээгүй, буурсан. Учир нь хил гааль хаалттай байх үед бараа материалын тасалдах болсон. Орж ирсэн материал нь өндөр үнээр борлуулагдаж байна. Нийлүүлэлт талдаа хомстол, нөгөө талдаа өртөг нэмэгдсэн гэх хоёр шалтгаанаар байрны үнэ өслөө. Өнөөдрийн байдлаар 2.4-2.9 сая төгрөг болтлоо өссөн байна.

  • Шинэ байрны үнэ 30-40 хувийн өсөлт
  • Хуучин байранд 20 орчим хувийн өсөлт бий болсон.

-Орон сууцны үнийн цаашдын төлөвийг хэрхэн таамаглаж байна вэ?

-Цаашид орон сууцны урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгох зэргээр эрэлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх юм бол үнэ өснө. Хэрэв тийм бодлого явуулахгүй зогсоовол үнэ огцом тэлэх орон зай байхгүй болно. Тэгэхээр 2022 оны хувьд тогтвортой байх болно.

-Урт хугацаандаа буурах төлөв бий юү?

-Энэ жилд буурах төлөв ажиглагдахгүй байна. Учир нь коронавирус байгаа учраас нийлүүлэлт хангалтгүй. Зөвхөн коронавирусийн шалтгаанаар шинэ байрнууд өртөг өндөр босож байна.

Урт хугацаандаа Улаанбаатар хот дэд бүтэц, цахилгаан болон дулааны асуудлаа нэмсний дараа барилгажуулахгүй бол байшин барих хүчин чадал хүрэхгүй. Эдгээр асуудлыг шийдсэний дараа урт хугацаандаа байрны үнэ тогтворжих төлөв ажиглагдаж байна.

-Орон нутагт ч мөн байрны үнэ өссөн. Гэхдээ төв газрын бодвол үнэ буурах нь харьцангуй нуруутай байх болов уу?

-Нийт барилга угсралтын 80 хувь нь Өмнөговь, Улаанбаатарт хийгдэж байгаа. Үлдсэн 20 хувь нь л бусад орон нутагт хийгдэж байна. Үүнээс харахад байрны үнэ орон нутагт адилхан өсөж байгаа ч гэсэн барилгын материалын үнэ өсөх шалтгаангүй, буурах боломж нь Улаанбаатар хотоос их.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Дээрхээс харахад орон сууцны үнэ өсөх болсон шалтгаан нь хил хаагдсан гэх ганцхан утга болж байна. Төр коронавирусийн цар тахлыг барих бодлогоо буруу явуулж, зохих арга хэмжээг зөв цагт нь авч чадаагүйгээс болж манай улсад бараа материал тасалдан хомстол ихээр үүссэн. Харин барилгын салбар манай улсын инфляцын түвшний зохих хэсгийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь нийт бараа бүтээгдэхүүн өсөх суурь шалтгаануудын нэг болж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-21 08:45

ugaasa mongold amidrana gedeg hudlaa bolsonshdeee

Зочин
Зочин
2022-01-21 08:54

hogiin ingej bayjij baigaa humuus bol zugeer hog shaar

Зочин
Зочин
2022-01-21 09:12

changuud yumnii unigi arai l aimar usguj bainaa neeree

Зочин
Зочин
2022-01-21 09:50

Энэ бол монголчууд асар их баяжсаныг амэркуудаас илүү баян гэдгийг бат�##�ж байна.

Зочин
Зочин
2022-01-21 10:43

Энэ МАН ийн засгийн үед бүх юмны үнэ өсөж эрх баригчид өөрсдөө маш их баяжижи тэрбумтан болцгоож байгааг бүгд чимээгүй харсаар мэдсээр яаж ч чадахгүй чацага царайлаад суугаад байцгаа хохь нээ хохнэ

Зочин
Зочин
2022-01-21 19:29

Bushuuhan mongoloos yaway

Зочин
Зочин
2022-01-22 07:41

Дамжиж л орсон болохоос биш ийм их �##�даа унших гэж энэ хуудас руу хандаагүй шүү. Хандах ч үгүй. Гүйцээ.

Зочин
Зочин
2022-01-22 07:43
Reply to  Зочин

Буруу бичсэн үгс гэхээс

Зочин
Зочин
2022-01-22 19:27

Энэ бол хөөсрөл . . .

Холбоотой мэдээ

Back to top button