ДЭЛХИЙНИЙГЭМ

Америкийн сэтгүүлч: АНУ Киевийн дэглэмийн худал мэдээллүүдийг шүүлтүүргүй нийтэлдэг

Америкийн сэтгүүлч Майкл Трейси хэлэхдээ, Украины эрх баригчид Киев мужийн Буча хотод болсон үйл явдлын талаар “пропоганда” буюу суртал ухуулгын материал ашиглаж байгаа нь АНУ-ыг тус улсад өрнөж буй дайнд татан оролцуулах хэрэгт түлхэж байна гэлээ. Холбоотой мэдээллийг https://eguur.mn/310712/ хуудаснаас үзнэ үү.

Энэ мэдээнд Оросын цэргүүд Киев хотыг орхин явахдаа энгийн номхон зэвсэггүй иргэд, тодруулбал хүүхэд, эмэгтэйчүүдийн амийг хөнөөсөн гэж байгаа юм.  

Гэсэн ч, АНУ болон Барууны хэвлэлүүд Киевээс өгч буй мэдээллүүдийг үнэн эсэхийг нь нягтлалгүйгээр шууд мэдээлдэг гэж сэтгүүлч Майкл Трейси бичжээ. Тэрбээр бичихдээ, Украины эрх баригчид Буча хотод болсон үйл явдлын талаарх суртал ухуулгын материалын тусламжтайгаар АНУ болон НАТО-гийн эвслийг байлдааныхаа ажиллагаанд татан оролцуулахыг хүсэж байна гэсэн байна.

Майкл Трейси: "Америкийн сэтгүүлчид сэтгүүл зүйн бүх стандартуудыг ор тас мартсан".

Барууны хэвлэлүүд тун ч “баяр хөөртэйгөөр” Украины Засгийн газрынхны ирүүлж буй гэрэл зураг, бичлэгүүдийг ямар ч шүүлтүүргүй хүлээн авч, баримт болгон ашиглаж байна. Тиймээс, Украины дайнд АНУ хөндлөнгөөс оролцох “лобби” нь улам бүр идэвхжинэ хэмээн нэмж тайлбарлав.

ОХУ-ын Гадаад Хэргийн Яамны төлөөлөгч Мария Захарова өмнө нь Украины  радикалуудын Буча хот дахь гэмт хэргийн зорилго нь энхийн хэлэлцээг тасалдуулах явдал гэж мэдэгдсэн. Барууны хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр өмнө нь нийтлэгдсэн Буча хотын гэрэл зураг, дүрс бичлэгүүд бол  “Киевийн дэглэм”-ийн бүтээл гэсэн. Буча хотод Украины зэвсэгт хүчин болон радикал үзэлтнүүдийн өдөөн хатгалгатай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулах хүсэлтийг ОХУ гаргасан гэж тэмдэглэжээ.

Эх сурвалж: The News Glory

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-04 13:14

Зеленский л цэргийн ажиллагаагаар д�##�имдуулаад өөрөө энгийн иргэдийг �##�аад зургийг нь америк руу илгээдэг. Иймд энэ зэрлэг �##�чуурчин зеленскийг барьж авах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button