Нийгмийн

Замд тулган барьсан барилга АТГ-аас захиалсан ажилчдын байр

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд явган хүний гарцанд тулгасан 16 давхар барилгын зураг өчигдөр сошиад орчин анхаарал татав. Уг барилга авто замд тулган барьсанаас гадна хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоолыг огт шийдээгүй, эргэн тойронд нэмж барих газаргүй дүр зураг харагдаж байв.

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр уг орон сууцны барилгын захиалагч нь АТГ аж. Тус газрын ажилчид өөрсдөө мөнгөө өгч, уг барилгыг захиалан бариулж байгаа гэх бөгөөд улсын төсвөөс мөнгө аваагүй гэх мэдээлэл өгч байна.

Барилгын ажил жилийн өмнө эхэлсэн бөгөөд гадна байдлыг харахад бараг дууссан байна. Хот байгуулалт, хөгжлийн газраас барилга барих зөвшөөрөл олгодог бөгөөд уг газарт барилга барих зөвшөөрлийг 2018 онд олгож, 2019 онд үйлчилгээтэй орон сууц барих зөвшөөрөл олгожээ.

Өөрөөр хэлвэл, Хот байгуулалт хөгжлийн газраас барилга барих газрын 30 хувь нь тоглоомын талбай, авто зогсоол, орц гарцтай, саадгүй зорчих талбайтай байх ёстой гэх дүрэм, шаардлагыг зөрчиж, зөвшөөрөл олгосон байна.

Б.ЦЭЛМЭГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

avilgatai temtseh gazar avilgaar bariulchihsan bainas dee

Зочин
Зочин

Дэндүү юм ааа

Мөнх
Мөнх

Хотын төвд, 6-р сургуулийн хажууд 2 жилийн өмнө ашиглалтанд орсон 16 давхар орон сууцыг бас АТГ-ын ажилчдынх гэж хүмүүс яриад байсан?

Зочин
Зочин

Улсын төсөвөөс мөнгө гаргахгүйгээр өөрсдөө мөнгөө гаргаад хаана ч хамаагүй барилга барьж болно гэсэн юм бичсэн байна ш дээ

Зочин
Зочин

uurusduu shaatsan ai goy garuud ymaa ATГ

Arai arai
Arai arai

Iim avilgaltai temtseh gazartai uls yamar n oilgomjtoi bizdee arai arai

Зочин
Зочин

Зайлах нь нэгэнт тодорхой болсон МАН УБ хотоор дүүрэн ийм барилгыг барьж хот хог болсоныг са мэдээгүй биздээ.Энд шатны байгууллагууд хуйвалдаж биднийгээ доромжилоор байгаэ.Гүү

Холбоотой мэдээ

Back to top button