ДАТА: Цогцос хадгалах байрыг засахад 117 сая, шинээр барихад 80 саяыг төсөвлөжээ

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газраас Эрүүл мэндийн төвийн цогцос хадгалах байранд их засвар хийлгэхээр 117,210,600 төгрөгийг төсөвлөж тендер зарлажээ.
Харин Булган аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газраас моргийн барилга шинээр барих тендер зарлаж 80,000,000 төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаас гаргуулахаар төсөвлөн, тендер зарласан аж.

Эндээс харахад шинээр цогцос хадгалах байр барихад нэг сум 80 сая төгрөг төсөвлөж нөгөө нэг сум нь 117 сая төгрөг төсөвлөжээ. Багахан тооцоо хийхэд шинээр цогцос хадгалах байр барих нь хуучин байранд засвар хийхээс 37,210,600 төгрөгөөр хямд байна.
Архангай аймгийн Цэцэрлэг сумын ЗДТГ "Тендерийг 2022 оны 05 -р сарын 13 -ны өдрийн 10 цаг 30 минут–аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 05 -р сарын 13 -ны өдрийн 11 цаг 00 минут-д зохион байгуулна." хэмээн тусгасан байна.

Харин Булган аймгийн Баяннуур сумын ЗДТГ “ Тендерийг 2022 оны 05 -р сарын 08 -ны өдрийн 15 цаг 00 минут–аас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 05 -р сарын 08 -ны өдрийн 15 цаг 30 минут-д зохион байгуулна” гэж тусгажээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үхсэн хүнд анхаарч байхаар амьд байгаан нь анхаарч цэцэрлэг, сургууль, эмнэлгээ барьмаар юм