
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зөвлөх Алексей Арестовичийн таамагласнаар, Орос, Украины дайн 2035 он хүртэл үргэлжилж магадгүй аж. Үүний зэрэгцээ шинэ цэргийн мөргөлдөөн ч гарахыг үгүйсгэхгүй гэсэн байна.
Тэрбээр өнөөгийн Украины дайныг еврейчүүд болон арабуудын хооронд үүссэн мөргөлдөөнөөс улбаалан дэгдсэн таван дайны нөхцөл байдалтай адилтгав.

Орос, Украины хувьд ч нөхцөл байдал хэдэн жилийн хугацаа шаардагдах нь тодорхойгүй байгаа ч 2035 оноос өмнө дайсагналцсан байр сууринаасаа хэн хэн нь гарч чадахгүй байх магадлал өндөр гэж дүгнэжээ.
Арестовичийн тооцоолсноор, 2-5 жил тутамд мөргөлдөөн, басхүү 7-8 жилд илүү ноцтой мөргөлдөөн гарах магадлалтай гэжээ.
Энэ бүхнээс үүдээд хүмүүс ойрын ирээдүйд Украины нутаг дэвсгэрийг орхих ёстой гэсэн байна. Украины иргэд ирээдүйд гэр бүлээрээ хилийн чанад руу цагаачлах шаардлагатай болно хэмээсэн байна. Иргэдийг шинэ эх орны эрэлд гарч, үр хүүхдүүдээ илүү аюулгүй, тайван газар амьдруулах хэрэгцээ шаардлага гарна гэв.

Учир нь, хэд хэдэн яриа хэлэлцээ хийсэн ч одоогоор ямар ч үр дүнд хүрэхгүй байгаа нь бодит байдал. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ч дайныг мухардалд орсон гэж мэдэгдсэн.
Үүнээс гадна, АНУ-ын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга, генерал Марк Милли ч гэсэн Алексей Арестовичийн нэгэн адил Орос, Украины дайн олон жилээр үргэлжилж болзошгүй хэмээн мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, Орос, Украины дайны нөхцөл дараагийн шатанд шилжиж, улмаар сунжрах төлөвтэй тул хэдэн ч жил үргэлжилж мэднэ гэсэн юм.

Украины тал Буча хотод үйлдэгдсэн хядлагын дараагаар дэлхий нийт Оросыг жигшин зэвүүцэж эхэлснээр Орос, Украины төлөөлөгчдийн яриа хэлэлцээрийн уур амьсгал “хүйтэрч” гацаанд ороод байгаа юм.
Мөн, АНУ Украинд зэр зэвсгээс авхуулаад олон тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлж, дайныг улам хөхиүлэн дэмжиж байгаа юм. Тиймээс, Орос Украины дайн мөддөө дуусах төлөвгүй байна хэмээн шинжээчид дүгнэж байгаа юм.
Эх сурвалж: CBS News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ америк тэргүүтэй натогийнхон украйнд дэмжлэг үзүүлж дайнд өдөөн тухирахаа болиочээ.
ЭРГҮҮ ХАР МАЛ ТОНИЛ ЦААШАА ЧИ
ОРОС УДАХГҮЙ ЯЛАГДАЖ ШИВШИГЭЭ ДЭЛГЭНЭ
Байнга бичээд бгаа 3 р эмнэлэг сайн шүү гэдэг бүр улиг болчлоо. Яах гээд бгаан магтаж муутгах гээд багаам уу. Эвгүй л юм бна
Орос ах нар бидэнд муу юм хийгээгүй ээ. Хүнд үед тус�##�саар ирсэн билээ. Монголчууд ч орсын ард түмэнд эх орноо фашистын Германаас хамга�##�ахад нь үнэн сэтгэлээсээ, бүсээ чанг�##�ж тус�##�саныг түүх гэрчилнэ. Орос монгол олон хүмүүсийн дотор �##�ь �##�инд нь сайн муу хүмүүс байсан. Нэг ургийн Монгол ах дүү нар чигсэн сайдаж муудаж, нэгнээ дээрэлхэх явд�##� байж л байдагш дээ. Тэгсэнч ерөнхий массаараа бол нэгнээ уучилж, эвлэрсээр ирсэн билээ. Путин ерөнхийлөгч учраас, �##�сын хараандаа эх орноо хамга�##�ах үүргээ л биелүүлж бна гэж би хувьдаа бодож бна. Украйнд олон улсад урт хугацааны турш сануулж, анхааруулж байж энэ дайн эхэлсэн шүү. Гэнэтийн явд�##� биш. Герман бол харин я�##�аа. Оросын итгэлийг �##�даж ар хударгаар гэнэт дайрсан шившиг шүү. Одооч ичиж амьдрах хэрэгтэй.
Америк дэлхийн цагдаа биш.