“Тамгагүй төр”-ийн жүжигчдийн хувцас шүүмжлэл дагуулав

“Hero entertainment” студийн Б.Баатарын найруулснаар “Тамгагүй төр” жүжиг өнөөдөр /2022.04.17/ УДЭТ-ын тайзнаа нээлтээ хийнэ. Гэвч жүжигчдийн хувцас сошиал орчинд олны шүүмжлэлийг дагуулж эхэлжээ.
Г.Эрдэнэбилэг, О.Дөлгөөн нарын уран бүтээлчид дүрүүдийг амилуулах аж.
Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэн агсаны бичсэн эмгэнэлт түүхэн эл жүжиг анх 1998 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдаж байв.
Уг жүжигт төр улсаа бүтэн үлдээхийн төлөө өөрийнхөө хайртай бүхнээ золиосолж буй Хүннү улсын хааны эмгэнэлт хувь тавиланг өгүүлжээ. "Тамгагүй төр" нэрнээсээ эхлээд л нэгийг бодогдуулсан, өгүүлэх үг бүрт үнэн, ухаан хоёрыг шингээсэн энэ түүхэн жүжиг нь үргэлжилсэн үгнээс ангид, яруу найргийн төрлөөр бичигдсэн, 3 бүлэг, 6 үзэгдэлтэй ба үйл явдал нь хаан сэнтийний төлөө шунахайрсан түшмэлийн хар гайгаар эзэнт гүрний хувь заяа доройтож, эцэст нь хааны удам тасарч буй тухай гардаг ба үзэгчдийн хүртээл болсон цагаас хамгийн олон шүүмжлэгчдийн талархлыг зүй ёсоор хүлээсэн алдартай бүтээл юм.
У.УЯН


















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
arai ium bna lee
ЭРдэнэ байгаагүйд баярлав
Гое л байна ш дээ
Казахуудын хувцас шиг харагдах юм бас ubs хийсэн киноны хувцас нь яг түвдүүд шиг харагданалээ