Нийгмийн

"Цагдаагийн алба хаагч 13 настай охинд хүч хэрэглэсэн эсэх нь урьдчилсан байдлаар тогтоогдоогүй"

Энэ сарын 14-нд буюу өнгөрөгч Пүрэв гарагт Ховд аймгийн Дарви сумын цагдаагийн хэлтсийн төлөөлөгч М нь 13 настай охиныг цагдаагийн байгууллага дээр аваачин, улмаар 24 цагийн турш гавлаж биед нь халдаж, хэрэг тулгасан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.

Энэ талаар Ховд.мн сайт Ховд аймаг дахь цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Булганбаатараас тодруулжээ.

Ц.Булганбаатар “Өнгөрсөн тав дахь өдрөөс эхлэн холбогдох албаны шалгалтууд хийгдэж байна. ЦЕГ,УЕП-оос өгсөн чиглэлээр хэрэг болсон газарт Аймгийн орлогч прокурор, АТГ-ын нэг мөрдөгч ажиллаж байна.

2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр манай 102 утсанд хохирогч гэгдэх охины ээж утсаар мэдэгдсэн байсан. Албан хаагчийн ёс зүйтэй холбоотой асуудлаар манайд албаны шалгалт хийгдсэн.

Мөнхбаатарын хувьд цагдаагийн байгууллагад гурав дахь жилдээ хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байна. Сургуулиа төгсөж ирээд Дарви сумаас эхнэр хүүхэдтэй болсон.

Мөнхбаатар архи, тамхи огт хэрэглэдэггүй төлөв даруу албан хаагч. Сумын иргэд бусад албан хаагчид ч хэлэх байх. Мөнхбаатар албан хаагчийн сахилгатай холбоотой асуудалд холбогдож байгаагүй.

Цагдаагийн анхан шатны нэгж дээр үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа нарт ямар нэгэн галт зэвсэг олгогдоогүй. Мөн хувьдаа ямар нэгэн галт зэвсэггүй. Урьдчилсан байдлаар тогтоогдсоноор ямар нэгэн байдлаар урт хугацаанд гавласан зүйл байхгүй. Тухайн цагдаагийн албан хаагчийн хэрэг үйлдсэн байна уу гэдгийг өөр газар байгууллага шалгаж байна.

Манайхаас ёс зүйтэй холбоотой асуудлыг шалгана. Хүүхдэд гар хүрсэн гэх асуудал нь тогтоогдвол гэмт хэргийн шинжтэй болно. Манайхаас хийсэн шалгалтаар урьдчилсан байдлаар буруутай нь тогтоогдоогүй. Гэхдээ лавшруулж шалгалт хийнэ” гэв.

Х.УМААХАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Аагий
Аагий
2022-04-18 15:46

Одоо тэгээд охины буруу болноо

Зочин
Зочин
2022-04-18 16:28

Монголыг захи####гааар ажиллаж авилгаар амьдардаг цагдаа ####бан туша#### мөнгөний өмнө гөлөгАрд түмэндээ арслан бар
Ганц охиныг айлгаж ичээчхээд ичихгүй занд####чин цагдаагаа ш####гаж хариуцлага тооцож ч чадахгүй
Цагдааг ш####гадаг ту######а байгууллагатай болохгүй бол хаа газар цагдаа дураар дургидаг фашист улс боллоо

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x