НийгмийнНИЙГЭМ

МАЛЧИД: Нэг ямааг 10 мянган төгрөгөөр самнах хүн олдохгүй байна

Малчид жил бүр гуравдугаар сарын сүүл үеэс эхлэн ямаагаа самнаж эхэлдэг. Цаг уур, бүс нутгийн онцлогоос хамаарч ямаа самнах ажил тавдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилнэ. Мал төллөхтэй зэрэгцэж малчид ямаагаа самнах болдог учир хаврын энэ их ажилд хүн бүлээс илүү хэрэгтэй зүйл гэж үгүй. Тиймээс бүл цөөн, олон ямаатай айлууд ямаагаа самнахдаа хөлсөөр самнуулдаг байна. Гэвч хөлсөөр ямаа самнах хүн төдийлөн элбэг бус байгааг малчид учирлаж байгаа юм.

Учир нь халамжийн буруу тогтолцоо зарим иргэдийг залхуу, ажил хийх хүсэл эрмэлзлэлгүй болгож байна гэлээ. Мөн сүүлийн үед иргэд хэд хэдээрээ баг үүсгэж малчдын хэлсэн биш өөрсдийн санал болгосон үнээр очиж ямаа самнадаг болжээ. Бид энэ талаар малчдын зарим төлөөллөөс тодрууллаа.

Д.ДАМДИНДОРЖ: ЯМАА САМНАХ ЗАР ТАВЬСАН Ч ХҮМҮҮС ХОЛБОГДОХГҮЙ БАЙНА

(Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын малчин)

Манай нутгийн хувьд хүйтэн, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай учир ямаа самнах ажил зарим аймагтай харьцуулахад хождож эхэлдэг. Одоо л айлууд ямаагаа самнаж эхлэж байна. Ер нь эм ямааг 9000, эр ямааг 11000-аар самнах ханш тогтсон гэж хэлж болно. Гэхдээ ямаа самнах хүмүүс энэ жилийн хувьд цөөн, зар тавьсан ч холбогдохгүй байна.

Э.ЭРДЭНЭ-ОЧИР: МАНАЙ НУТГИЙНХАН ЯМААГАА ОДОО Л САМНАЖ ЭХЭЛЖ БАЙНА

(Завхан аймгийн Тосонцэнгэл сумын малчин)

Энэ жилийн хувьд өмнөх онуудыг бодоход сайхан өвөл болсон. Тэгсэн ч манай нутаг их хүйтэн учир одоог хүртэл ямаагаа самнаж дуусаагүй бараг л эхлэж байна. Ноолуур гарч жигдрээгүй учир үнийн хувьд тодорхой ханш тогтоогүй байгаа. Ямааг хөлсөөр самнуулах нь хүн хүч муутай, олон ямаатай айлд хэрэгтэй л зүйл. Нөгөө талаас ажилгүй, тогтмол орлогогүй хүмүүст дэм болчихоор л санагддаг юм. Гэхдээ ямаа самнаад мөнгө авах бодолтой хүн бараг байхгүй болсон юм биш үү дээ.

Ц.ХҮРЭЛБААТАР: ДУНДГОВЬД НЭГ КГ НООЛУУР 145.000 ТӨГРӨГ БАЙНА

(Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын малчин)

Манайх сувай ямаагаа л самнаад байна. Бусдыг нь арай болоогүй. Цагийн байдлыг харж байж самнах санаатай. Энэ хэвээр дулаарах эсэх тодорхойгүй, тогтуун биш л байна. Ямаа самнах хүн хайхаар олдож өгөхгүй, олдсон нь жаахан үнэрхээд хөдлөхгүй шинжтэй шүү. Нэг ямааг дунджаар найман мянгаар самнуулахад 100 ямаа 800 мянга болно. Энд нэг кг ноолуурыг 145 мянгаар л авч байгаа.

Б.ДАВХАРБАЯР: ЗАРИМ ХҮН ХӨЛС АВАХАА УРТАЛ БОЛГОН ЯМААГ ДУТУУ САМНАДАГ

(Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин)

Манайх ямаагаа самнаад дууссан. Хотруу оруулж 155 мянгаар тушаагаад ирлээ. Улаанбаатартай ойрхон болохоор бусад газрыг бодвол ямаа самнах хүмүүс олдох нь гайгүй. Гэхдээ зарим хүмүүс мөнгө авахаа урьтал болгож ямаа дутуу самнах, гэмтээх тохиолдол гарсан шүү. Бид нэг ямааг долоон мянгаар самнуулсан. 

Нэг ямаа самнах үнэ /аймгаар/

Малчдын зүгээс үнэ хөлсөөр ямаагаа самнуулах нь тогтмол ажил, орлогогүй зарим иргэдэд дэм болж байгаа хэрэг ч өөрсдийн ажлыг төдий чинээгээр хөнгөвчилж буй нэг хэлбэр гэдгийг хэлж байна. Өмнө жилүүдтэй харьцуулахад хөлсөөр ямаа самнах хүн цөөрсөн, өөрсдөө үнэ тогтоон хэд хэдээрээ баг болж айлын ямаа самнадаг болсон гэлээ. Малчид бүс нутаг, ноолуурын үнэ ханашаас хамаарч нэг ямааг 6000-11000 төгрөөр самнуулж байна. Тодруулбал, дунджаар эм ямааг найман мянга, эр ямааг арван мянгаар самнуулж байгаа аж.

Нэмэлт: Манай улс жилд 600 орчим сая ам.америк долларын борлуулалтыг ноолуураас олдог. Учир нь дэлхийн ноолуурын зах зээлд голлох үүрэгтэй Монгол Улс дэлхийн хэмжээний ноолуурын нөөцийн 40 хувийг дангаараа бүрдүүлдэг аж.  Өнөөдрийн байдлаар нэг кг ноолуур дунджаар 150 мянган төгрөгийн ханшаар борлуулагдаж байна.

Ноолуурын ханш /2022.04.18/

Д.МӨНХБАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-19 08:08

Хотын ажилгүй хүмүүс явж самна

Зочин
Зочин
2022-04-19 09:20
Reply to  Зочин

Ургийн баяр гэж бөөн хамаатан саднаараа нийлж архиддаг биздээ тэд нараараа ямаагаа самнуул ???? нөгөөдүүл нь зугтаа шаана биз

Зочин
Зочин
2022-04-19 08:44

хүн бүл муутай учраас ямаагаа хөлсөөр самнуулахаас өөр аргагүйд хүрдэг. цамаандаа биш шүү дээ

Зочин
Зочин
2022-04-19 08:50

Хөөх ийм айхтар цамаан болцгоочихсон юм ууу

Зочин
Зочин
2022-04-19 09:19

Заасс хүнийг ажил голдог з�##�хуу гэж хуцаж байхаар хамаатан саднаа дайчлаач угаасаа маш хэцүү хүнд болхоор өөрсдөө хийдэггүй хүнд мөнгө өгж самнуулж байгаа нэртэй ц�##�инг нь өгөхгүй хөөгөөд явуулдаг биздээ

Зочин
Зочин
2022-04-19 11:21

ХОХЬ ЧИНЬ ДААХГҮЙ НОХОЙ БУЛУУ ХУРААНА ГЭГЧЭЭР ЯАХ ГЭЖ БААХАН ГОДРОН ТЭЖЭЭСЭН ЮМ ХЭН ТЭГЖ ХАЧИГ ХУВАЛЗАНД БАРИУЛЖ БАЙДАГ ЮМ ХАРИН НЭГ МУУ ГОДРОНГ 130000 МЯНГААР БОЛ САМНАЯ .ӨДӨРТ ДӨРВӨН УДАА ХООЛЛОНО ОРОЙД НЬ ХОЁР ШИЛ АРХИ УУНА ҮҮНИЙГ ГОДРОНГИЙН ЭЗЭН ГАРГАНА БАС ШАРТВАЛ ШАР ТАЙЛААРАЙ ЭХНЭР ДЭЭРЭЭ НЭГ ГАРГАВАЛ ҮНЭЭ МЯНГААР БУУЛГАЖ БОЛНО ЭНЭ БОЛЗЛЫГ ЗӨВШӨӨРВӨЛ ЗАЛГААРАЙ НЭГ ЯМААГ ГУРВАН МИНУТАД САМНАНА.

zoch
zoch
2022-04-19 11:37

ямарихямд санауулдаг шун�##�ууд вэээ ядаж 20шдэээ

Зочин
Зочин
2022-04-19 11:48

Болж, битгий самнаж өг. Самнав�##� 50000

Зочин
Зочин
2022-04-19 18:32

Ямаа самнах тийм амар гэж бодож байнуу амныхаа зоргоор шаах юм чадахгүй хүн бол арьсын хүү татаж ямааны өрөнд орно дээрээс нь гар цуцна дар�##�т ихэснэ аягүй хөөргөдөг шд хэн дуртай нь хийж чадах зүйл биш нэгийг самнаад л үз

Зочин
Зочин
2022-04-19 18:33

Энэ хотод хийх юм олж яадаж байгаа з�##�уусыг явуулах юмсан мэдээж хүч хүрэхгүй м�##�чид их байгаа зарим нь хүүхэдүүдээ дийлэхгүй зарим нь ч бас з�##�хуу бий

Зочин
Зочин
2022-04-19 18:33

Хөлсийг нь өгч чадахгүй бол ямаагаа цөөлөөчээ. Тэгээд ч хээр хөдөө явах хүмүүст замын зард�##� хувийн бэлтгэл гээд зөндөө л зард�##� гарна, ямаа самнахыг үс самнахтай адил боддогоо больчих хэрэгтэйш дээ. Ур чадвар тэсвэр тэвчээр орноо. Хэцүүг нь мэдэж бж бусад хүмүүсийг элдэвээр хэлцгээх юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button