УЛС ТӨР

Зарчмын дарааллаа зөрчиж, Хөтөлийг хувьчлахгүй байх тогтоолын төслөө өргөн барилаа

Өнгөрөгч сард Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрийн хувьчлалыг цуцлах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Улмаар үйлдвэрийн Гүйцэтгэх захирлаар Л.Наранбаатарыг томилоод буй. Гүйцэтгэх удирдлагыг нь чөлөөлж, өөрсдийн талаас томилсон нь Засгийн газар гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж эхэлснийг илтгэнэ.

Гэтэл 2015 онд “Хөтөлийн цемент, шохой” компанийн төрийн эзэмшлийг хувьчлах  тухай 70-р тогтоолыг УИХ баталсан байдаг. Тус тогтоолоор Хөтөлийн үйлдвэр хувьчлагдсан. Тогтоол одоо хэр хүчинтэй байгаа. Гэтэл Засгийн газар тогтоолыг давж, зөрчиж  хувьчлал цуцлах шийдвэр гаргаад байгаа юм.

Харин өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж уг 70-р тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тогтоолын төслийг өргөн барьжээ. Өөрөөр хэлбэл хувьчлах агуулга бүхий заалтыг хасахаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар эхэлж шийдвэр гаргаад, араас нь УИХ-ын тогтоолыг хүчингүй болгохоор ажиллаж буй нь зарчмын дарааллаа зөрчсөн үйлдэл юм.

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл эл асуудалд “Бид нар тогтоолыг удахгүй УИХ-аар оруулаад хүчингүй болгочихно оо” гэж ам бардам дуугарсан нь анхаарал татдаг.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button