Т.Доржханд: Цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй, жагсана
УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр /2022.05.02/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тодруулбал, тэрбээр цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй, тайван жагсаал хийнэ гэдгээ мэдэгдэв.
Энэ тухайгааа хэлэхдээ, "УИХ-ын гишүүний хувьд урам хугарлаа. Бид хэмнэж, өөрчилж чадахгүй юм байна. Өнгөрсөн баасан гарагт Хөгжлийн банктай холбоотой гишүүдийн асуудлыг нууцаар хэлэлцэж, хамгаалж үлдлээ. Ийм УИХ-д хэн итгэх вэ. Хулгайтай холбогдсон гишүүдийн асуудлыг нууцаар хэлэлцэж, олонхоороо хамгаалан үлдэнэ гэдэг маш хариуцлагагүй үйлдэл. Иймээс цаашид УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. УИХ-ын танхим дотроос биш Сүхбаатарын талбайгаас тэмцлээ илэрхийлнэ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд пүрэв гарагт буюу тавдугаар сарын 5-ны өдөр 12:00 цагт Сүхбаатарын талбайд "Өөрсдөө өөрчил үгүй бол тар" гэдэг тайван жагсаалыг эхлүүлнэ. Дөрвөн хүний аав хүний зүгээс энэ жагсаалыг зохион байгуулж байна. Энэ нийгэм, ирээдүйн төлөө бид өөрчлөлт хийхгүй бол болохгүй байна" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
засгийн газрыг, худлаа шоуддаг ерөнхий сайдтай нь огцруулья. Би тантай хамт жагсанаааа
Тийм шүү. Дэмжиж бна.
Хурал дээрээ учраа олооч. Юуны чинь жагсаал вэ. Их хурал дээрээ хэл амаа ололцож чадахгүй бол гишүүн байгаад яах юм
Zov shuu, demjij bna. Arail bgaash dee. ene baidlaaraa ene uls oodlohguinee
Deeremchin ..luibarchdaa buh talaar xamgaalagchdiig niited il tod medeeleh xeregtei......darga nar..uls turchid..ediin zasgiin buleglel...xuuliinhan xebleliinhen.......bugdiig il tod zarlabal ard tumen demjine
Намынхаа үнэт зүйл, үзэл баримтлалыг сольж байж яг бодит ажил болж чадах уу
УИХ ГИШҮҮНЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ БАЙГАА ЮМ УУ . САЙН Л БАЙНА Ш ДЭЭ НЭГ ДУРАК Ч ГЭСЭН ӨӨРИЙГӨӨ ОЙЛГОДОГ НЬ ЗӨВ
Жагсаад яхна зүгээр гишүүнээсээ татгалз
Дэмжиж байна.
Дэмжиж байна.наанаа авилгалтаа тэмцэж ард түмний г хццраад бодит байдал дээр арга нарийн болсон
Ene yg unn jagsaal munuu?
Unen bol demjij l bna