"Хуулиар иргэдэд ажлын бус цагаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх боломжийг олгоно"
Өнөөдөр /2022.05.02/ МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын түр зогсоох тухай хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Харин ийм агуулга бүхий хуулийг Засгийн газраас мөн өргөн барьж байгаа бөгөөд хамтад нь хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа аж.
Мөн өнөөдөр бүлгийн хуралдаанаар Хүчирхийллийн эсрэг лобби бүлгээс хүүхдийн эрхийн тухай мэдээлэл сонссон байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Хүчирхийллийн эсрэг лобби бүлгийн гишүүн Б.Баярсайхан "Манай лобби бүлэг Хөдөлмөрийн тухай хуульд 43.3 дахь зүйл заалтыг тусгуулсан.
Энэ заалтад Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч бүр хүүхэд хамгааллын бодлоготой байхыг тусгасан.
Энэ заалтаар: Ажил олгогчид ажлын бус цагаар ажилтандаа гэр бүл, үр хүүхэдтэйгээ байх цагийг гаргаж өгөх ёстой болно" гэлээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баярсайхан 1990 Эдик оны биеэ унэлэгч байсан одоо бол худалч хогшин янхан болсон, дур эсгэгч Шудэнз зурдаг соонго хоолойтны эгч
Гаргаж өгөөд бх юу байхав дээ. Угаасаа ажлын бус цагаар ажил хийлгэхгүй л байх ёстой бус уу
наад заалт чинь төрийн байгууллагад хэрэгжихгүй байна!!!!