УЛС ТӨР

Амиа зольж, чөмгөө дундлах яахав. Авлигачдаа ядаж намаасаа ХӨӨХГҮЙ юу

Өнгөрөгч долоо хоногт Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулсан. Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын хувь заяа хэрхэх вэ гэдэг асуудал олны анхаарлын төвд байв. Гэвч Засгийн эрхийг атгаж буй МАН шат шатандаа дөрвөн хүнийг ХАМГААЛААД үлдсэн билээ.

Уг нь эл нам 30 дугаар их хурлаараа намын дүрэмдээ авлигчдыг намаасаа хөөх шинэчлэл оруулаад удаагүй. Оруулсан шинэчлэлийнх нь бэх нь хатаагүй, мөр нь мартагдаагүй байна, үнэндээ.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засаг толгойлж, намаа удирдаж байхдаа, одоогийн намын дарга Л.Оюун-эрдэнэ нарын сүржин үг ч мартагдаагүй. Тэд "амь насанд халдчихгүй л бол авлигачидтай тэмцэнэ", "авлигачидтай чөмгөө дундартал тэмцэнэ" хэмээн сүржин даржин үгс хэлж байсан удаатай.

Гэвч бодит байдал өөр. Тэмцэх нь битгий хэл хамгаалаад үлдэж байгааг тэд харж сууна. Үр дүнд нь олон нийтийн итгэлийг алдаж, ухралт хийж байна. Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нар үнэхээр гэм буруугүй юм бол бүрэн эрхээсээ түдгэлзээд, эсвэл түдгэлзүүлээд яагаад шалгуулчихаж болохгүй гэж. Бүрэн эрхийн дор нуугдаад, нуугаад үлдэх шаардлагатай юу гэх асуулт байна л даа.

Энэ мэтчлэн эхнээс нь толгойг нь илээд хаацайлаад байвал юун амиа алдаж, чөмгөө дундартал тэмцэх. Үлгэрийн далай.

Б.БЭХНЭМЭХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ер нь их сүржин нөхөр дээр нь жүжиг тоглоод овоо л явлаа. Одоо ч тар нь танигдаад үнэн д гүйцэгдэж байх шив дээ

нөхөр
нөхөр

Авилгажсан төр юу ч хийдэггүй, биесээ өмөөрнө, хамгаална., хамтарч иднэ, луйвардана, хуурч мэхлэнэ. Өөр юу ч хийх чадваргүй. Сайхан пааналдахаа мэднэ. Хөгжүүлэх хүсэл санаачлага тэдэнд огт байхгүй. Тэднээс юу ч хүлээгээд нэмэргүй.

ҮНЭН
ҮНЭН

ХҮРЭЛСҮХ ГЭЖ НЭГ ЛУЙВАРЧИН БАЙНА ДАНСАНДАА БАЙГАА 1,6 ТЭРБУМАА ТАЙЛБАРЛААРАЙ ЧИ

ард
ард

Сүр данзангууд намаа ялуулхын тулд хэдэн намын нөлөөгөөр төрд ажилдаг нөхөд намынхаа төлөө авилша авч намдаа өгнөө

Зочин
Зочин

Үлгэрийн далайд : " 32 модон хүний үлгэр " багтдаг юм шүү ...

Zochin
Zochin

Yag ynen. Gishyynees n' tataachee.

Зочин
Зочин

…Амиа өгөх, чөмгөө дундлах…ёёоо ёо мөн яриваа! Үнэхээр удирдагч хүн ингэж яридаггүйг хүн төрөлхтөн мэднэ за! Нөгөө муу эр дайнд хөөрнө гэдэг үг л дамжуулахаас!

иргэн
иргэн

МАН дахь 60 тэрбумынхан багагүй хүчээ авчээ. Тэд өөрсдийнхөө гэмийг мэдэхгүй гэм багатай нотолгоогүй асуудлаар нам дахь жирийн иргэдээ гутааж ерөнхийлөгч ерөнхий сайдаа хүчгүйдүүлэх явуургүй ажиллагааг хууль хяналтын байгууллагаар дамжуулан хийж хэвлэл мэдээллээр дамжуулан довтолж байгаа бус уу

Зочин
Зочин

МАНингууд юү ярьснаа ч мэдэхгүй.

Zochin
Zochin

Нэг л их том том юм ярьсан гарууд. Бодит ажил дээр юу ч бхгүй. Тэгээд том том яриад, авилгатай тэмцэнэ, шударга ёс тогтооно гээд байж байг уу. Бүх эрх мэдэл нь бна, хүч хүрэхгүй эрх мэдэл дутаад бвал тэрийгээ хэлмээр юм. Яг үнэндээ авилгатай тэмцэх хүсэл зориг дутаж бгаа л даа.

Зочин
Зочин

Одоо тэгж их яривал..... олон яривал улиг....гэдэг

Зочин
Зочин

Где логик? Ийм дүнтэй гүйлгээ 1 өдөрт гарвал тэр өдөр нь СЗХ, ТЕГ, АТГ шалгана. Тэгээд нь Монголбанкны журмаар ийм дүнтэй гүйлгээг 1 удаа гаргана гэдэг боломжгүй зүйл. Хөгжлийн банк асуудалтай байгаа нь үнэн. Гэхдээ ард иргэдийг тэнэг хүн шиг бодож ийм баасны мэдээ бичихээ болиорой таануус

Зочин
Зочин

Залуу үеээ дэмжих хэрэгтэй, идэж ууж ханахгүй хэдэн хөгшчүүлийг одоо болих хэрэгтэй шд

Зочин
Зочин

МИНИЙ НАМ МАНАЙ НАМД НЭГ Ч АВИЛГАЧ БАЙХГҮЙ ЮУ ЯРИАД БАЙГАА ЮМ.ЁСТОЙ ЖИНХЭНЭ ЦЭВЭР ОНГОН ЗАНДАН АРИУХАН НАМ ШҮҮ МИНИЙ МАН БОЛ.ХАА БАЙНА ТЭР АВИЛГАЧИД ГАРГААД ИРВЭЛ ШУУД ТОЛГОЙГИЙ НЬ ТАСЛАЧИХЬЯА ЦАЛИНГААРАА АРАЙ ЯДАН АМЬДАРЧ БАЙГАА МАШ ИХ ӨЛСӨГЛӨН ХҮМҮҮС МАНАЙ НАМЫХАН

Холбоотой мэдээ

Back to top button