Нийгмийн

Туршилт: Иргэд спам ба мэдээллийн сайтыг ялгахгүй, уншсан бүрдээ итгэж байна

Хаанаас мэдээлэл авах нь хувь хүний сонголт. Гэлээ ч энэ сонголтоос нийгмийнхээ өнөө цагийн дүр төрхийг харж болохоор. Монголчууд цахим орчноос ямар мэдээ мэдээллийг уншиж буйг, түүнийгээ боловсруулж чадаж байгаа эсэхийг нэгэн иргэнээр төлөөлүүлэн сонирхлоо.

Иргэн А Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд, нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. Хорооныхоо хэсгийн ахлагчаар ажилладаг.

Түүний сошиал хуудсаар дөрвөн минут зочлоход, “Zarig.mn”, “Lifestyle.mn”, “Mass.mn”, “Arslan.mn”, “Paparazzi.mn”, “Undesten.mn” гэсэн зургаан мэдээллийн сайтын мэдээ, материалууд гарч ирж байлаа. Мөн “MNGNEWS.CLUB”, “Asuult.xyz”, “Ulstur.com”, “Hardnews.mn”, “Zagdaa.com”, “Uguulleg.com” тэргүүтэй есөн спам сайтын мэдээллүүд гарч ирэв. Тэдгээрээс тодруулбал:

  • “Asuult.xyz”: Шөнө дөрвөн бүсгүй машинтайгаа явж байтал цагдаа зогсоолоо
  • “Ulstur.com”: Ард санхүүгийн нэгдлийн Ч.Ганхуяг эхнэрээ дарамталж буй бичлэг ил боллоо
  • Zagdaa.com”: Ходоодны шархыг нэг сарын дотор эмчилсэн минь. Хадгалаад аваарай
  • “Ulstur.com”: БНСУ-ын алдарт тамирчин Hwang Chul Soon МУ-ын Хүчит Арслан Ц.Содномдоржтой 100 сая…
  • MNGNEWS.CLUB”: “Нөхөр маань гурван талд гурван эхнэртэй”…Бодит амьдралаас
  • Uguulleg.com”: Хоёрхон настай охиндоо гар утсаа өгч тоглуулсандаа нэгэн эцэг эх харамсаж байна гэх гарчигтай мэдээллүүд байв.

Иргэн А спам сайт, мэдээллийн сайтыг ялгадаггүй, ихэвчлэн групп хуудаснуудаас мэдээлэл авдаг ажээ. Өглөө бүр зорьж уншдаг мэдээллийн сайт байдаг эсэхийг асуухад “Байхгүй ээ, таарсныг нь л уншдаг” гэж байлаа. Энэ нь өөрийн олж харсан мэдээллээ үнэн эсвэл худал эсэхийг нягталж үзэхийг хүсдэггүй, уншсан зүйлдээ л итгэдэг гэсэн үг юм.

Спам сайт, мэдээллийн сайтыг ялгахгүй, цахимд таарсан бүх мэдээ мэдээллийг “хэвлэл” гэж ойлгож буй нь бүхий л цахим орчинд ажиллаж буй сэтгүүлчдийг нэг дүр төрхөөр харах нөхцөл үүсгэж байна.


ЭГҮҮР"-ийн сэдэв: Монголын мэдээллийн сайтууд яагаад гажуудав. Бид хаашаа явах ёстой вэ

Энд дарж уншаарай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
өах
өах

хүний утсыг шууд ингэж харах нь эрх чөлөө рүү халдаж байгаа хэлбэр

Хаха
Хаха

Тэгээд яадгийн танай ямбий сайтаас илүү хандалттай байдагшдээ наадуул чинь

Уншигч
Уншигч
Reply to  Хаха

Уг нь дажгүй сайт ш дээ.хариуцлагатай редактортой болоод үг үсгийн,хамгийн гол нь утга найруулгын алдаануудаа засчихвал тэгээл гоё болох гээд байна.

Холбоотой мэдээ

Back to top button