УЛС ТӨР

Өдөрт 6.6 тэрбумыг алдаж буй хар алтны экспорт Х.Нямбаатар очоод ч дээрдсэнгүй юу

Монгол Улс 2022 онд 36 сая тонн нүүрс экспортлохоор 2022 оны улсын төсөвтөө анх тусгасан байдаг. Гэтэл энэ төлөвлөгөөнийхөө хаана нь хүрээгүй байна. Тодруулбал, оны эхний гурван сард дөнгөж 2.7 тонн нүүрс экспортлоод байгаа нь дэндүү харамсалтай тоо.

Уг нь хил гаал хаагдаагүй, гацаагүй цагт өдөрт 1500 машин нүүрс урагшаа гаргаж өдөрт 3.8 тэрбум төгрөгийн орлого оруулдаг. Мөн гаалийн талбай, төмөр зам зэргээр 20 мянган хүний ажлын байрт 2.8 тэрбум төгрөг олдог.

Гэтэл өнөөдөр тээвэр гацсанаар Монгол Улс өдөрт 6.6 тэрбум төгрөгийн орлого алдаж байна гэдэг нь эмзэглэм тоо.

Яг өнөөдрийн нөхцөл байдлаар өдөрт 300 гаруйхан машин арай чүү гарч байгаа юм. 1500 машин экспорт хийдэг байсныг 150 болтол нь уруудуулчихсан улс "150 байсныг ийн нэмэгдүүлчихлээ" гээд төр засаг нь гуяа алгадах.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнөөдөр ч таг чиг. Бүхэл бүтэн салбар яам толгойлчхоод "өөрөө гацаасан гэх хардлага сэрдлэг, хэл аманд орооцолдож" суусаар байна. Х.Нямбаатар сайд саяхан "Шивээ хүрэн"-гийн боомтод очиж ажилласан. Хил гаалиа хурдан нээгээд нөхцөл байдлыг дээрдүүлэх, бараг л гацаа саадгүй болгочих мэдээ мэдээллүүд хөвөрсөн. Үсрээд л 100 машинаар нь дээрдсэн байх.

Энэ нэг талаас сайд очоод томроод шийдэгдчихдэг асуудал биш. Хоёр орны хамтын ажиллагааны нарийн төвөгтэй асуудал билээ л.

Б.БЭХНЭМЭХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

сайл очихоор л бүх юм сайхан болдог бол сайд тэндээ л амьдраг дүнкүү удирдлагаа гэж

Зочин
Зочин

Юү гэж дээрдэхийм. Наадахыг чинь тоож хардаг үхсэн хужаа ч байхгүй

Зочин
Зочин

Оюунэрдэнэ Засаг тэргүүлж чадахгүй байгааг МАН-хан хүлээн зөвшөөрөөч ээ. Боловсрол, туршлагатай олон хүмүүс байхад энэ нэг худлаа шулганасан бацааныг эрхлүүлэхээ болиоч Хүрэлсүг ээ

Холбоотой мэдээ

Back to top button