УЛС ТӨР
Засгийн газар: 2024 оныг дуустал БНСУ-ын иргэдийг визгүй зорчуулна

Засгийн газрын өнөөдрийн /2022.05.04/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас эхний шийдвэрүүд гарч эхэлжээ.
Тодруулбал, БНСУ-ын иргэдийг визгүй зорчуулахаар болсон байна. Аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татах зорилтын хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөллөө.
Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас аялал жуулчлалын орлого багассантай холбогдуулан ийн шийдвэрлэсэн аж. Япон Солонгос жуулчид манай улсыг ихээр сонирхож байгаа бөгөөд энэ зун тус улсуудаас жуулчид их ирэх судалгаа гарсан байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв зөв