УЛС ТӨР

Банкуудын IPO гаргах хугацааг 2023 он хүртэл ХОЙШЛУУЛАХ санал гаргажээ

Банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2022 оны зургадугаар сарын 30-аас өмнө банкны системд нөлөө бүхий арилжааны таван том банкийг /Хаан, Худалдаа хөгжил, Голомт, Хас, Төрийн банк/ олон нийтэд хувьцаагаа санал болгож, нээлттэй хувьцаат компани болгохоор хуульчилсан.

Энэ хүрээнд банкууд хувьцаагаа олон нийтэд арилжаалах бэлтгэл ажилдаа ороод байв. Монголын хөрөнгийн биржээс ч банкуудын IPO-г зохион байгуулах бэлтгэл ажил, системийн найдвартай байдлыг хангаж байв.

Гэтэл ОУВС-аас Монголын банкуудын IPO гаргах үйл ажиллагааг түр хойшлуулах шаардлагатайг анхааруулсан. Учир нь, IPO гаргах банкуудын активт үнэлгээ хийж, зохистой харьцааны үзүүлэлтийг дахин шалгах шаардлагатай гэж үзжээ.

Энэ хүрээнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд Монголбанкнаас банкуудын IPO гаргах хугацааг 2023 оны зургадугаар сарын 30 хүртэл нэг жилээр хойшлуулах санал гаргажээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button