ХУУЛЬ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусалсан албан хаагчид цалингийн нэмэгдэл сар бүр олгоно

2021 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 140 дугаар Засгийн газрын тогтоолоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настанд тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа төрийн үйлчилгээний зарим албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг Засгийн газрын 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын наймдугаар хавсралт болгон баталсан байна.
Тус журмаар хөгжлийн бэрхшээлтэй хүнд сэргээн засах, хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх тусламж, үйлчилгээ, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа төрийн үйлчилгээний зарим албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгохтой холбогдсон харилцааг зохицуулна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эмч, сувилагч, туслах сувилагч, асрагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл судлаачид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээ үзүүлж байгаа арга зүйч, багш, туслах багш, туслах багш, нийгмийн ажилтанд тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно.
Түүнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн газарт ажиллаж байгаа асрагчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно.
Хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийг тухайн байгууллага жил бүрийнхээ төсөвт тусгаж болно.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zaaval ingej nemegdel avahguigeer tusalchij boldogui yummuu
mundag ajiltnuudaa demjih ni zuv
zuv zuv
Ойлгомжгүй хууль. Үйлчилгээний ийм зааг ялгаа гарагах ямар шаардлага байна. энгийн хүмүүст үйлчлэхээрээ нэг өөр, бэрхшээлтэй иргэдэд нэг өөр хандлага гаргах нь буруу.
Больж үз.