"Яг түүн шиг-2022"-ын оролцогчид өнөөдөр хэний дүрд хувирах вэ

Ням гараг бүр “Боловсрол” телевизээр хүрч буй “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг цар тахлын улмаас хоёр жил завсарласны эцэст үзэгчидтэйгээ эргэн уулзаад байгаа билээ. Тавдугаар сарын 8-нд анхны дугаараа хүргэсэн "Яг түүн шиг-2022" шоу нэвтрүүлгийн хоёр дахь дугаар өнөөдөр цацагдана. Тэгвэл хоёрдугаар дугаарт хэн, ямар дүрд хувирах болсныг эргэн сануулъя.
Дуучин, жүжигчин, комедиан С.Зоригт-Звери
Залуу жүжигчин Х.Баярмаа-Рианна
“Gangbay” хамтлагийн дуучин С.Баянмөнх /Баянаа/-Д.Сосорбарам
“Дижитал” хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг /Эрка/-Элвис Пресли
Дуучин Б.Чойжилсүрэн /Чойжоо/-Снүүп Дог
“Никитон” хамтлагийн дуучин Ч.Мишээл-Н.Цэцэнбилэг буюу Цэцэ
ДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Ө.Уянга-Д.Болд
Гавьяат жүжигчин, поп дива С.Наран-Weeknd
“Яг түүн шиг 2022” дугаарын шүүгчээр дуучин, аялагч Г.Ганхүү, жүжигчин Т.Бархүү нар ажиллаж буй бол хөтлөгчдийн хувьд хэвээр байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
уянга таш ташыг дуулаасай