ДЭЛХИЙ

Умард Солонгост ковидын халдварын тохиолдол хоёр сая руу дөхжээ

Умард Солонгост коронавирусийн халдвараар дахин нэг хүн нас барж, 260 мянга гаруй хүнд “халуурах” шинж тэмдэг илэрсэн мэдээлэл байна.  Энэ бол мягмар гараг /2022.05.18/-ийн 18:00 цагаас лхагва гараг /2022.05.18/-ийн 18:00 цаг хүртэлх тоо баримт.

Умард Солонгосын төрийн мэдлийн төв мэдээллийн агентлагийн мэдээлснээр, коронавируст халдварын нийт тохиолдлын тоо хоёр сая руу дөхсөн аж.

Өмнө нь, Пхеньян хоёр жил гаруй хугацаанд коронавирусийн нэг ч халдвар байхгүй гэж мэдэгдэж байсан. Гэсэн ч, тус улсад анхны халдварын тохиолдол бүртгэгдээд дөнгөж долоо хоног өнгөрч байна.

Халдвар маш хурдацтай тархаж байгаа нь Умард Солонгост цар тахлын том давлагааг бий болгож, сүйрлийн үр дагаварт хүргэж болзошгүй байгаа аж.

Олон нийтийг хамарсан вакцинжуулалтын хөтөлбөр хэрэгжиж эхлээгүй байгаа нь бас нэг түгшүүр төрүүлж байна. Харамсалтай нь Умард Солонгосын ард түмний хувьд вакцинжуулалтад хамрагдах нь боломжгүй байгаа юм.

Өмнө нь, Өмнөд Солонгосын тал Умард Солонгост эмнэлгийн тусламж үзүүлэх санал гаргасан ч Пхеньян дөрөв дэх өдрөө ямар ч хариу өгөөгүй чимээгүй байсаар байгааг эх сурвалж онцолжээ.

Даваа гараг /2022.05.16/-т Сөүл вакцин, амны хаалт, шинжилгээний иж бүрдэл зэрэг эмнэлгийн тусламж үзүүлэх талаар ажлын төвшний яриа хэлэлцээ хийх талаар харилцааны газраар дамжуулан мөн факс илгээсэн ч Пхеньян дорвитой хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: Arirang

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button