Нийгмийн

ВИДЕО: Гурван бамбаруушийг нисдэг тэргээр тээвэрлэж, хилийн бүсэд тавилаа

“Улаан тайга" УТХГ-ын байранд Номхон бор, Догшин хар, Гэмшил нэртэй гурван бамбарууш 2021 оны намраас эхлэн амьдарч буй. Эхээсээ төөрч, суурьшлын бүсэд ирж, баригдсан бамбаруушууд тайгад цас орж, газар хөлдсөн үеэр хүргэгдэж ирсэн учраас "Улаан тайга" УТХГ-ын дарга Ж.Төмөрсүх газар ухаж, үүр бэлдэн өвөлжүүлсэн тухай бид мэдээлсэн билээ.

Улмаар өвлийг нутгийн иргэдийн хандивын хоол хүнс, хамгаалалтын захиргааны ажилчдын хичээл зүтгэлээр давж туулсан бамбаруушнуудад Австралийн амьтан хамгаалах сангаас хавар хоолны мөнгө зургаан сая төгрөг өгсөн. Улмаар тус байгууллагаас эдгээр амьтдыг байгальд нь буцаан тавих зардлыг шийдэж өгсөн байдаг.

Номхон бор, Догшин хар, Гэмшил гурвыг нүүлгэн шилжүүлэхэд зориулж 60 сая төгрөг төсөвлөөд байв.

Тэгвэл өнөөдөр /2022.05.29/ гурван бамбаруушыг Австралийн амьтан хамгаалах сангийн дэмжлэгээр нисдэг тэргээр тээвэрлэж хилийн бүсэд тавилаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-05-29 18:00

Хилийн бүс гэж? ой тайга анх ирсэн зүгт нь аваачиж тавьсан байх даа гэж бодох юм.
Сайн үйлс дэлгэрэх ээ.

Холбоотой мэдээ

Back to top button