Нийгмийн

АЯЛАЛ: 2022 онд аль улс, хот, бүс нутаг руу аялахад тохиромжтой вэ

Дэлхийн шилдэг аяллын хөтчийн нэг болох Lonely Planet компани 2022 онд аялахад тохиромжтой орон, хот болон бүс нутгуудын нэрсийг танилцууллаа. Энэхүү жагсаалтыг тус компанийн мэргэжилтнүүд орон орны аялагчдын дунд хийсэн судалгаан дээр үндэслэн гаргасан байна. Өнгөрөгч онд цар тахлын улмаас уг жагсаалтыг танилцуулаагүй билээ. Ингээд 2022 оны шилдэг аяллын цэгүүдтэй танилцацгаая.

Шилдэг 10 улс орны жагсаалтын нэгдүгээрт Шинэ Зеландын чөлөөт холбооны бүрэн эрхт тусгаар улс болох Күүкийн арлууд тодорсон бол хоёрдугаарт Норвеги улс шалгарчээ.

Харин дотооддоо энэ онд хаашаа, хаашаа аялаж болох талаар мэдээллийг дараагийн цувралд хүргэнэ. Ямартай ч Монгол Улсад аялахад амралтын газруудын үнэ тариф өндөр байгаа учраас майхантай аялагчид нэмэгдэх хандлагтай байна гэдгийг энэ төрлийн бизнес эрхлэгчид хэлээд буй. Тэгвэл дараагийн цувралд дотооддоо ямар, ямар газраар аялахад таатай байх болон үнийн талаарх мэдээллийг хүргэнэ.

-ШИЛДЭГ УЛС ОРНУУД-

Норвеги

Маврикий

Белиз

Словени

Ангилья

Оман

Непал

Малави

Египет

-ШИЛДЭГ ХОТУУД-

Окленд (Шинэ Зеланд)

Тайбэй (Тайвань)

Фрайбург (АНУ)

Атланта (АНУ)

Лагос (Нигери)

Никосия (Кипр)

Дублин (Ирланд)

Мерида (Мексик)

Флоренц (Итали)

Кенжу (Өмнөд Солонгос)

Вестфирдир (Исланд)

-ШИЛДЭГ БҮС НУТАГ-

Баруун Виржиниа (АНУ)

Сишуанбанна автономит бүс (Хятад)

Кент (Их Британи)

Пуэрто-Рико

Сикоку (Япон)

Атакама цөл (Чили)

Синик Рим Рижинал (Австрали)

Ванкувер арал (Канад)

Бургунди (Франц)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button