Узбекистан: Андижан хотын даргыг дөрвөн сая ам.доллар завшсан хэргээр баривчилжээ

Узбекистаны Андижан хотын дарга Бахром Хайдаровыг баривчлан саатуулсан тухай мэдээлэл байна. Түүнийг 4.3 сая гаруй ам.долларын төсвийн хөрөнгө завшсан хэрэгт сэжиглэж байгаа аж.
Бахром Хайдаров өмнө нь бүс нутаг хариуцсан санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хань хамсаатнуудтайгаа үгсэн тохиролцож, төсвийн хөрөнгөнөөс 4.3 сая гаруй ам.долларыг хувьдаа завшсан гэх мэдээлэл байна.
Узбекистаны Ерөнхий Прокурорын Газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нийт 37 төрийн алба хаагчдад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаснаас 32-ыг нь цагдан хорьжээ.

Тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгаж буй аж. Нийт 48.5 тэрбум төгрөгийн хохирол учруулснаас одоогийн байдлаар ердөө 11.22-ыг нь буюу 23.1 хувийг л барагдуулсан гэх мэдээлэл байна.
Энэ оны тавдугаар сарын сүүлчээр Бахром Хайдаров Андижан хотын даргаар ажиллаж байхдаа газар олгохтой асуудлаар ашиг сонирхлын зөрчил гаргасан. Улмаар улсад их хэмжээний хохирол учруулсан тул парламентын гишүүний халдашгүй эрхийг нь түдгэлзүүлжээ.
Эх сурвалж: Canews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.