ДЭЛХИЙ

Жастин Бибер ямар өвчин туссан бэ

Алдарт дуучин, поп од Жастин Бибер "Ramsay Hunt Syndrome" хэмээх өвчин туссан тул аялан тоглолтын гурван ч тоглолтоо цуцлаад байна. Тэр энэ талаараа өөрийн Инстаграм хуудаст мэдээлсэн.

Жастин "Та бүхний харж байгаачлан миний нэг нүд анивчихгүй байна. Нүүрний энэ хэсгээрээ инээж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл нүүрний минь нэг тал бүрэн саажсан. Жаахан амсхийх хэрэгтэй болсных болов уу. Амарч, эргэн сэргэхдээ цаг хугацааг зарцуулах хэрэгтэй болжээ" хэмээсэн юм.

Тэгвэл "Ramsay Hunt Syndrome" гэж ямар өвчин бэ.

Тус өвчин нь салхин цэцгийн халдвар авснаас үүдсэн хүндрэлээс бий болдог байна. Тэгэхээр үүдэл нь varicella-zoster хэмээх салхин цэцгийн вирус гэсэн үг. Хэдийгээр салхин цэцэг эдгэсэн ч вирус хүний биед үлдэх магадлал өндөр байдаг бөгөөд хэзээ нэгэн цагт ил гарч, мэдрэлийн системд нөлөөлөх эрсдэлтэй байдаг байна. Ихэвчлэн нүүрний хэсгийн мэдрэл сааждаг. Мөн сонсголын эрхтэнд ч нөлөөлөх боломжтой. Харин удаан хугацаанд тохиромжтой эмчилгээ хийж чадвал бүрэн эдгэрдэг аж.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-12 10:22

Хар тамхиа их татацгаагаад бай, тэгэхээр ингэдэг юмдаа

Холбоотой мэдээ

Back to top button