Нийгмийн
Хүн амины онц ноцтой гурван хэргийг 3-19 жилийн дараа илрүүллээ

НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 3-19 жилийн өмнө үйлдэгдсэн хүнийг алах онц ноцтой гурван хэргийг илрүүлээд байна.
Тодруулбал, 2010 оны гуравдугаар сарын 05-ны өдөр БЗД-т иргэн Б гадны нөлөөтэй нас барсныг 33 настай эрэгтэй Б үйлдсэнийг 12 жилийн дараа буюу энэ оны тавдугаар сарын 30-ны өдөр, 2019 онд БГД-ийн нутаг дэвсгэрт иргэн гадны нөлөөтэй нас барсныг Ю гэгч үйлдснийг гурван жилийн дараа, 2003 онд СХД-ийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хоёр иргэн гадны нөлөөтэй нас барсныг Б гэгч үйлдсэн болохыг тус тус илрүүлэн, ажиллаж байна.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.