Н.Түвшинбаяр давж заалдах эсэх нь тодорхойгүй, 461-т хоригдож байна
Олимпын аварга Н.Түвшинбаяр одоогоор ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид хоригдож байна. Түүнийг хүний аминд онц хэрцгийгээр халдсан гэх үндэслэлээр шүүхийн байгууллагаас 16 жил нээлттэй хорих ангид ял эдлэх шийдвэр гаргасан.
Н.Түвшинбаярын хувьд давж заалдах эсэх нь тодорхойгүй байгаа учраас ийнхүү Урьдчилан хорих ангид хоригдож байгаа юм. Шүүхийн процессын дагуу түүнд хорих шийдвэрийг нь албан ёсоор бичгээр 15 хоногийн дараа танилцуулах бөгөөд үүний дараа давж заалдах эсэхээ мэдэгдэх ёстой.
Түүний өмгөөлөгч Л.Данзанноров шүүхийн шийдвэр гарсны дараа "Н.Түвшинбаяр анхнаасаа гэм буруутай эсэхдээ маргаагүй. Зөвшөөрч байсан. Одоогоор зөв, бурууг хэлэх эрт байна. Шүүх 15 хоногийн дараа шийдвэрээ бичгээр гаргана. Түүнийг харж байж давж, заалдах эсэхээ шийднэ" гэсэн хариултыг хэвлэлийнхэнд өгч байсан.
Н.Түвшинбаяр давж заалдах хүсэлт гаргахгүй бол шүүхийн шийдвэр гаргасны дараа түүнийг нээлттэй хорих ангид шилжүүлэх хуулийн зохицуулалттай. Хэрэв давж заалдах хүсэлт гаргавал дараачийн шүүх хурал хүртлээ ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид үргэлжлүүлэн хоригдох юм.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zZugeer l nudnees dald or aluurchin p###a Uhsen atsnii davah vee