УЛС ТӨР

О.Амгаланбаатар: Намайг төлбөртэйгээр гүтгэж байна

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар АТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр өөрийгөө шалгуулах хүсэлтийг АТГ-т өгч байгаагаа мэдэгдэв.

Энэ тухайгаа хэлэхдээ, “Миний бие Говь-Алтай аймгийн Засаг даргаар хоёр удаа ажиллаж байгаа. Энэ хугацаанд гаргасан шийдвэр, олгосон мөнгө, газар зэрэг өөрт хамааралтай бүх зүйлийг АТГ-т шалгуулах хүсэлт өгч байна. Үүгээрээ Монголын улс төрчдөд жишиг болгоё. Шударга ажиллаж байгаагаа нотолж өөрсдөө шалгуулдаг байх хэрэгтэй.

“Говь-Алтай аймгийн төсвийг үнэгүйдүүлж, зориулалтын бусаар зарцуулсан, хамаарал бүхий этгээдүүддээ газар олгосон, Ланд круйзер автомашиныг нэг сая төгрөгөөр хувьчлах шийдвэрийг О.Амгаланбаатар гаргасан” гэх мэдээллүүд гараад байна. Надад огт хамааралгүй асуудал, гаргаагүй шийдвэрийг гаргасан мэт увайгүйгээр гүтгэлээ.

Дахиад хэлье. Үнэн бай, шударга бай. Сайтууд нэг л зүйлийг хуулбарлаад зохион байгуулалттайгаар, төлбөртэйгээр гүтгэж болохгүй. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хүнийг хэвлэлээр ингэж ялладаггүй юм.

Сүүлийн хэдэн жил Говь-Алтай хамгийн хөгжилгүй дорой аймаг болсон. Ажлын байр, боловсролын чанараараа хамгийн сүүлд жагсаж байна. Үүнийг өөрчлөх гээд зүтгэж байхад аймгийн иргэдийг ядуу байлгаж, худалдаж авдаг тохиролцоогоо хэрэгжүүлэхийн тулд нэр бүхий улс төрчид ийм увайгүй зүйл хийж байгаа юм" хэмээлээ.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Танай аймгийн 115 алба хаагч үндэслэлгүйгээр халагдсан гэх мэдээлэл гарсан шүү дээ?

-Наадах чинь бас л гүтгэлэг. Говь- Алтай байтугай бүх аймгийн Засаг дарга нар 6-7 хүнийг л томилж, чөлөөлөх эрхтэй байдаг. Гэтэл тухайн 110 хүнийг бүгдийг нь надад хамааруулаад байгаа юм.

Мөн саяхан "О.Амгаланбаатар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан" гэх мэдээлэл гаргаж сэвсэн. Гэтэл би архи уулгүй маш олон жил болж байна. Манай аймаг 2020 оноос өмнө архи, авлигад живчихсэн байсан. Засаг даргын өрөөнд та бүхний адил нэгэн сэтгүүлч эмэгтэй ажлын байрны дарамтаас болж амиа алдсан. Сумын Засаг дарга бага насны хүүхэд хүчирхийлсэн. Бас нэг сумын Засаг дарга архи уугаад эхнэрээ зодож хөнөөсөн. Энэ мэтчлэн бүх л бузар булай Говь-Алтай аймгаас гарч байсан шүү дээ.

-Нэр бүхий улс төрчдийн нэрлэх боломжтой юу?

-Зөрчлийн хуулиар торгуулах учир нэрлэх боломжгүй. Сайтуудыг харж байхад ойлгомжтой шүү дээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-15 14:10

Хуцдаг х####тар шүү чи

Зочин
Зочин
2022-06-15 14:11

Алтайн МАН-ынхан Амг####анбаатарыг охрлож байгаа

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x