Нийгмийн

ТАНИЛЦ: Солонгос-Монгол харилцан ВИЗГҮЙ зорчих боломж

Цар тахлын хоёр жилийг даван туулсны эцэст бүхий л зүйлд өөрчлөлт орж, улс орон, нийгмийн салбар бүр шинэчлэл хийх шаардлага тулгарав. Эндээс онцолбол, аялал жуулчлалын салбар элгээрээ хэвтэж, улс орон бүр эргэн сэргээх менежмент хийж байна.

Онцлон жишээлэхэд, БНСУ-ын Засгийн газар Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг улсын бүлэг жуулчдад Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломжийг нээсэн бол Монгол Улсын засгийн газар аялах зорилготой Солонгос иргэдэд 90 хүртэл хоногийн хугацаанд виз мэдүүлэхгүйгээр шууд нэвтрэх боломжийг бүрдүүлээд байна.    

Харилцан визгүй зорчих нөхцлийг танилцуулахад,

БНСУ-ын шаардлагад Монгол Улсын 5 буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарах юм. Түүнчлэн,    

•         Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх

•         Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиакомпанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах

•         Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх

•         Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх

•         Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтой

Харин хөнгөлөлттэй нөхцөлөөр Солонгост визгүй зорчихдоо тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5 хувиас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах юм.

Монгол улсын тухайд дээрх шийдвэр нь 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд Солонгос жуулчдын тоог нэмэгдүүлэх  бодлогын үр дүнгээс шалтгаалан цаашид сунгагдах эсэх нь шийдэх юм.

Хөдөлмөр эрхлэлт, худалдаа, эрүүл мэнд гээд бүхий л салбарт жилээс жилд харилцаа нь өргөжсөөр буй БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Засгийн газарт Солонгос иргэдийг визнээс чөлөөлөх зэрэг аялал жуулчлалын асуудлаар удаа дараа хүсэлт тавьсаар ирсэн билээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-16 08:45

Боломж шүү манайхааан зөв ашиглаааарай

Зочин
Зочин
2022-06-16 08:45

Дорхноо цуцлагдах юм байна дөө

ҮНЭН
ҮНЭН
2022-06-16 10:15

ОРКУУД ОЧООД ХУЛГАЙ ХИЙГЭЭД САЛАХГҮЙ ВИЗТЭЙ БАЙХ НЬ ЗӨВ

Холбоотой мэдээ

Back to top button