Нийгмийн

Улаанбаатарын хамгийн шилдэг нохой өнөөдөр ТОДОРНО

“Монголын нохой судлал”-ын холбооноос жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг “Summer cup”, “Happy dog” бүх үүлдрийн нохойн тэмцээн, үзэсгэлэн энэ амралтын өдрүүдэд болж байна. 1998 оноос хойш  тогтмол зохион байгуулсаар ирсэн уг үйл ажиллагаа цар тахлын улмаас хоёр жил завсарлажээ. Тэр ч утгаараа энэ жилийн наадамд нохой сонирхогч, үржүүлэгчид өндөр ач холбогдол өгч, идэвхтэй оролцож байна. Нохойн бие анатоми, үйлдвэрийн хэв шинж, зан характер, тэжээлт арчилгаа болон хөтөчийн сургалт бүх үзүүлэлтээр үүлдвэр, насны ангиллаар шилдгээ тодруулдаг уг наадамд энэ жил 39 үүлдрийн 302 нохой оролцож байна.

“Монголын нохой судлал”-ын холбоо 2016 онд Олон улсын нохой судлалын холбоонд гишүүнээр элсэж, тэрнээс хойш тэмцээн бүрийг олон улсын эрхтэй шүүгч нар уригдан ирж, шүүж байна.

“Summer cup”, “Happy dog” бүх үүлдрийн нохойн тэмцээн Олон улсын нохой судлалын холбооны дүрмийн дагуу цолны системээр явдаг. Тухайн үүлдрийн шилдэг эр, эм нохойнууд “cac” цол авна. Тус цолыг хоёр удаа авбал Монгол улсын аварга, таван удаа хүртвэл их аварга цолонд хүрнэ.  Ингэхдээ дандаа өөр, өөр шүүгчээс хүртэж байж хүчин төгөлдөр болно. Тэмцээний ангиллын хувьд  3-6, 6-9, 9-15, 15-24, + 24 нийт зургаан насны ангилал, дээрээс нь наймаас дээш буюу ахмад насны ангиллаар өрсөлдөж, улмаар хүйсийн аварга, үүлдврийн аварга, үзэсгэлэнгийн аварга тодордог.

“Нийгэмд нохойг амандаа зэвсэгтэй зэрлэг араатан, хүнээс тусдаа байх ёстой гэж үзэх хандлага нийтлэг байдаг. Гэтэл энд суурин амьдралтай суурин соёл иргэншилтэй нохойг гэр бүлийн нэг гишүүн гэж хүлээн зөвшөөрч нийгэмшүүлж байна. Энэ бол нохой сонирхогч залуусын хүч хөдөлмөр. Энэ заалны резинэн шалан дээр тэд ямар ч айдасгүй, тайван команд биелүүлж байна. Бас хэнийг ч айлгасангүй.” гэж  Монголын нохой судлалын холбооны УЗ-ийн гишүүн Э.Чинзориг ярьж байлаа. Тус холбоо үүлдэр тус бүрээр төрөлжсөн олон салбар клубтэй.  Залуус  хамтарсан бэлтгэл сургуулилт тогтмол хийдэг байана. Монголын нохой судлалын холбоо 3000 гишүүн, 10 мянган бүртгэлтэй нохойтой.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button