
Вьетнам улсын Ханой хотод жуулчдыг дээрэмдсэн гэх найман монгол хүнийг зургаадугаар сарын 11-нд баривчлаад буй. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа өдгөө явагдаж байна. Харин Вьетнам улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-наас тухайн иргэдтэй уулзах хүсэлт тавьсан бөгөөд нөгөө талаас ямар нэг хариу өгөөгүй байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
Энэ асуудлын үйл явц өдгөө хэрхэж байгаа талаар ГХЯ-наас тодрууллаа.
Ингэхэд “Вьетнам улсын хууль тогтоомжийн дагуу мөрдөн шалгагдаж буй иргэдийг хүнтэй уулзуулдаггүй. Иймд мөрдөн шалгах ажиллагаа дуустал ЭСЯ-ны уулзах хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэх хариуг манай талд өгсөн байна.
ЭСЯ-ны зүгээс иргэдтэй уулзах хүсэлтээ өгсөөр байгаа бөгөөд Монгол дахь ар гэртэй нь холбогдож, мэдээ мэдээллээр хангаж байна. Үүний дээр, тухайн найман монгол иргэн Вьетнам улсын нутаг дэвсгэр дээр швед жуулчдыг дээрэмдсэн гэх нөхцөл байдал үүсээд буй. Иймд хоёр орны асуудал яригдаж, үйл явц илүү төвөгтэй болж байгаа талаар мэдээлэл ирсэн.
Мөн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул тэдний талаарх хувийн мэдээллийг дэлгэх боломжгүй байна” гэлээ.
ГХЯ-ны зүгээс гадаадын улсад суугаа монголчуудаа хариуцлага, ёс зүйтэй байж, хууль зөрчсөн үйлдэл хийхээс татгалзах, нөгөө талаар эх орныхоо нэр хүндийг бодолцож байхыг уриалж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв зөв. тэндхийн хуулиараа шийтгээд бүгдийг нь буудчих
Ямар аймшигтай юм бэ хүний газарт байгаа хэдэн улсууд яасан их айж ганцаардаж байгаа болоо
Хулгай хийхдээ айгаагүй байж уу ? Ганцхан өөрийнхөө эрх ашгийг бодохоо болих.
Shuud AL chih uls orniihoo neriig gutaasan lalruud tednar tei uulzaj yaadgiin
УГААСАА ВЬТНАМД ДЭЭРЭМ ХУЛГАЙ ХҮЧИНГИЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ГАРУУДЫГ ӨЧИГГҮЙ ЦААЗАЛДАГ ХУУЛЬТАЙ ЭВИЙ ХӨӨРХИЙ АМЬТНЫ АЛАГ ҮРС ИЙНХҮҮ ТӨГСӨВ БОЛОЛТОЙ БАЯРТАЙ ТААНУУД ЯАХ ГЭЖ ИНГЭВЭЭ
Хулгай хийж, улсынхаа нэрийг муугаар гаргасан нөхдүүдэд зохих шийтгэлийг нь өгөх нь зүйтэй. хулгай хиийсэн хойно нь эвия минь, хөөрхий минь гэж болохгүй биз дээ.
Тэгвэл тэгээд өмгөөлөгч оруулаач.
Авчраад Монголоос гарахыг хориглох. Гадаадад хулгай хийдэг хүмүүсийг Монголоос гарахыг хориглох хууль батлах хэрэгтэй байна. Хуулийн дагуу амьдардаг аялдаг олон монгол хүмүүст саад болж тэдэнтэй зүй бус харьцах үндсийг тавьж өгч байна. Дээрээс нь Монголын нэр хүнд унана. Мөрөөрөө яваад ирж чадахгүй бол авчраад хаших хэрэгтэй.
Монголд ирвэл шийтгэлгүй учраас уг нь тэндээ шийтгүүлбэл хашрах байх. Гэхдээ л Вьетнам бас л чанга байна. Үнэхээр хууль нь тийм абйдаг эсэхийг судлах. уг нь ямар ч орны элчингийнхэн иргэдтэйгээ уулзаж болдог. тэднийх өөр хуультай ?
Одоо яаая гэхэв дээ. Эх орондоо хичнээн хүний хармай суйлж, хичнээн хүний хара#### идсэн бол?? Нүгэл нь нүдээрээ цувж байгаа бизээ.. Би ч гэсэн дандаа хулгайч нарт юмаа ####даж тэднийг харааж явдаг нэгэн байна...
Тэдний хуулиар шийтгэг л####рууд