УЛС ТӨР

"Эрдэнэт" үйлдвэр хоёр орлогч захирлаа өөр албанд томилж, бусдыг нь чөлөөлжээ

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар ТӨХК, ТӨҮГ-ын орлогч захирлын орон тоог танасан. Хууль өнгөрсөн сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд төрийн өмчийн компаниуд тус хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа нь анхаарал татах юм.

Тэгвэл, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ дөрвөн орлогч захирлын орон тоогоо танажээ. Тодруулбал, хоёрыг нь бүрэн чөлөөлсөн бол хоёрыг нь өөр албанд томилсон байна.

"Эрдэнэт үйлдвэр" нь:

  • Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т.Батмөнх
  • Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа
  • Ерөнхий захирлын хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх
  • Ерөнхий захирлын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат гэсэн дөрвөн орлогч захиралтай байсан.

Т.Батмөнх нь орлогч захирлын зэрэгцээ Ерөнхий инженерээр ажилладаг байсан. Тэгвэл орлогчийн орон тоог танаснаар тэр үйлдвэрийн Ерөнхий инженерийн албан тушаалтайгаа үлджээ.

Харин Д.Үүрийнтуяаг Тамгын газрын даргаар томилох тушаал өнөөдөр гарсан байна. Ингэснээр Ц.Бат-Энх, П.Энхбат нарыг өөр албан тушаалд томилолгүй чөлөөлсөн байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 20, 2022 14:11

Монгол улсын өмч болж чадсан ийм мундаг байгууллагаа ядаж цэвэр байлгаарай

Зочин
Зочин
6 сар 20, 2022 14:39

Сайн байна.

Зочин
Зочин
6 сар 20, 2022 14:53

Сайн2 нээх хэрэгггүй орон тоог хасч энгийн хөдөлмөрчдийн тоог нэмэх хэрэгтэй шдээ бүтээмж сайжирна

guyuu
guyuu
6 сар 20, 2022 15:03

badmaa nuudgaigaa l avch uldej , ug n Batenh bh yostoi l bsn ymdaa

Нүглийн нүдийг гурилаар хуурна.
Нүглийн нүдийг гурилаар хуурна.
6 сар 20, 2022 15:23

Түрүүчийн жагсагчид дэд захир�##� хэрэггүй орон тоогоо цөөл гэхээр, орон тоог нь устгаад шинээр �##�бан туша�##� зохиогоод шилжүүлээд байж болзошгүй тул жагсагчид нэр �##�бан туша�##�аа харж ш�##�гасан нь дээр байх !

Зочин
Зочин
6 сар 20, 2022 16:30

Хэн нотлох юм бэ. Шинээр орон тоо гаргаад л

Холбоотой мэдээ

Back to top button