Нийгмийн
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бөмбөлөг тээвэрт оруулна хэмээн 3.5-5 сая төгрөг залилжээ

Нүүрс тээвэрчдийн Баянзам холбооноос мэдэгдэл гаргалаа.
Тодруулбал, сүүлийн өдрүүдэд бөмбөлөгт машин нэмж оруулна, "С" зөвшөөрлийн тоо хязгааргүй болсон хэмээн иргэдийг төөрөлдүүлж урьдчилгаа хэмээн 3.5-5 сая төгрөг авдаг залилангийн шинжтэй үйлдэл гарч байна.
Баянзам тээвэрчдийн холбооноос банкны зээлтэй, хүүгийн алдангид орсон, удаан хугацаанд тээвэрт орж чадаагүй тээвэрчдийг явуулах боломж, гаргалгаа судалж, зорилтот иргэдийг бүртгэж байгаа.
Иймээс машин нэмэх болсон, нэмж чадна зэрэг баталгаажаагүй мэдээллээр залилуулж хохирохоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.