ДЭЛХИЙ
Өмнөд Солонгос анхны хиймэл дагуулаа сансарт амжилттай хөөргөлөө

Өмнөд Солонгос анхны хиймэл дагуулуудаа тойрог замд амжилттай хөөргөсөн нь тус улсын сансрын хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгод нэг алхам дөхсөн үйл явдал боллоо.
Хиймэл дагуулуудыг нийслэл Сөүл хотоос өмнө зүгт 500 км-ийн зайд орших Goheung /Гохын/ дүүргээс хөөргөсөн ба энэ нь хоёр дахь удаагийнх юм байна. Сансарт хиймэл дагуул хөөргөх оролдлогыг анх 2021 оны аравдугаар сард хийж байсан ч бүтэлгүйтэж байсан удаатай.
Өмнөд Солонгосын эрх баригчид сансрын хөтөлбөрөөрөө 2030 он гэхэд Саран дээр зонд буулгахаар зорьж байгаа юм.
Эх сурвалж:: ВВС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.