ДЭЛХИЙ

Нью-Йорк дахь хоосорч, эзгүйрсэн оффисуудыг орон сууц болгоно

Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч хоёр компани тус хотын бизнесийн дүүрэгт байрлах оффисын барилгуудын гуравны нэгийг нь орон сууц болгохоор төлөвлөжээ. Учир нь, оффисууд эзэнгүй болсон байгаа юм.

“Silverstein Properties” болон “Metro Loft” гэх үл хөдлөх хөрөнгийн компаниуд 1967 онд ашиглалтад орсон 30 давхар тэдгээр барилгад 180 сая ам.доллар төлөхөөр тохиролцжээ. Өмнө нь, тэдгээр өндөр барилгуудад олон арван жилийн турш технологийн, санхүүгийн үйлчилгээний гээд олон түрээслэгчид байрлан, ажиллаж байв. Одоо харин сул байгаа тэдгээр оффисууд шинэ эздээ хүлээж байна. Ойрын 3-4 жилийн хугацаанд тэдгээр 571 хоосон оффисуудыг студиэс авхуулаад орон сууцны зориулалтаар ашиглан, зах зээлийн үнэ ханшаар худалдахаар төлөвлөжээ.

Коронавируст царт тахлын үеэр дэлхийн хэмжээнд ихэнхи аж ахуйн нэгж, байгууллагууд гэрээсээ ажиллах ажлын шинэ чиг хандлагад шилжин орсноор албан тушаал, ажлын байрны сул орон тоо нэмэгдэхэд хүргэсэн.

Үүнтэй уялдаад Нью-Йорк хотын Уолл-стрит дүүрэгт байрлах тэдгээр оффисууд хоосорч эхэлсэн. Мөн сүүлийн үед гибрид ажлын талбайн стратегийг ашиглах пүүс компаниудын тоо нэмэгдэж, орчин үеийн дизайнтай хэрнээ аятайхан байршилтай, ая тухтай, зай талбай багатай минималист хэрэглээг эрхэмлэн, шинэ барилгууд руу нүүж эхэлсэн.

2020, 2021 онд оффисын засварын ажил орон даяар эхэлсэн. Ялангуяа Арлингтон, Виржиниа, Вашингтон, Чикаго зэрэг хотуудад нийт 13 мянга гаруй орон сууц шинээр бий болжээ. Энэ талаар орон сууцны үйлчилгээ үзүүлдэг “RentCafe” сайтад мэдээлжээ.

Америкийн олон хотод орон сууцны эзэд оффисын хорооллуудыг сэргээж, орон сууцны хомстолыг арилгахын тулд хуучирсан худалдааны барилгуудыг шинэчилж, ажиллах бус амьдрах зориулалтаар орон сууц болгон өөрчлөх болоод байна. Нэг үгээр хэлбэл, нүсэр том оффисын талбайг бус ая тухтай амьдрах орчинг илүүд үзэх болов.

Гэсэн ч, ийм шинэ төслүүдийг хэрэгжүүлэхэд мөнгө санхүү, улс төр, бүтцийн асуудалтай тулгарч байгаа юм. Нэгдүгээрт, олон оффисын барилгууд, ялангуяа сүүлийн 50 жилд баригдсан барилгууд нь амьдрахад тохиромжгүй олон давхар өндөр байгаа юм. Олон хотуудад амьдрах орчны хэрэгцээ шаардлагаас шалтгаалан засварын зардал нь нэмэгдэх аж. Тиймээс, оффисын талбайн үнийг 25-50 хувиар бууруулах шаардлага тулгарч байгаа юм.

Саяхан Нью-Йорк хотын болон муж улсын улстөрчид Нью-Йорк хотод орон сууцны өөрчлөлттэй холбоотой асуудлаар хууль тогтоомждоо хүртэл нэмэлт өөрчлөлт оруулах талаар бодож эхэлжээ. Хотын удирдлагууд эл асуудлыг судалж эхэлсэн байна. Нью-Йорк хот орон сууцны хямралд орж, хямд үнэтэй орон сууц нэн шаардлагатай байгаа тул хот болон муж үүнийг хэрэгжүүлэх бүх хувилбарыг авч үзэх ёстой болоод байна.

Эх сурвалж: New York Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 24, 2022 09:34

Зөв зохистой ажиллаж л байв�##� яаж ашиглах нь тухайн орны л асууд�##�

Зочин
Зочин
6 сар 24, 2022 09:35

bolj l bn shdeeeeeee

Зочин
Зочин
6 сар 24, 2022 09:36

Манайх бусад улс орноос үлгэр жишээ авааад ашигладаггүй бага хэрэгцээтэй барилгуудааа чух�##� ажилд зориулмаар байгаа юм даа

Зочин
Зочин
6 сар 24, 2022 09:58

Нью-Йорк хот орон сууцны хямр�##�д орж, хямд үнэтэй орон сууц нэн шаардлагатай байгаа тул хот болон муж үүнийг хэрэгжүүлэх бүх хувилбарыг авч үзэх ёстой болоод байна гээд энэ үгийг тодруулж уншааасай манай улс төрчид

Холбоотой мэдээ

Back to top button