Хууль

Бага насны хүүхдээ автомашины тээшинд тээвэрлэж явжээ

Өчигдөр буюу 2022 оны зургадугаар сарын 22-ны өдөр бага насны хүүхдийг хүнсний дэлгүүрийн гаднаас хар өнгийн приус 30 машины багажинд хийгээд явсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, "Цагдаагийн байгууллагад 2022 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн үед иргэнээс “Баянгол дүүргийн 19 дүгээр хороо хүнсний дэлгүүрийн гадаа 10 орчим насны эрэгтэй хүүхдийг хар өнгийн приус 30 машины багажинд хийгээд явчихлаа” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн байна.

Энэхүү мэдээллийг шалгахад 13 настай эрэгтэй Б-г гэр бүлийн гишүүд нь автомашины арын тээшинд хийж зориулалтын бусаар хүн тээвэрлэсэн байсан нь тогтоогджээ. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 14.7.45-д заасны дагуу 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x