Нийгмийн

Үнийн галзуурлыг ХҮЛЦЭЖ амьдрах чадвартай АРД ТҮМЭН

Өргөн хэрэглээний бараа таваарын үнэ тэнгэрт хадчихлаа. Нарийн ногоо, жимс жимсгэнэ хэн хүний аваад байдаггүй тансаг хэрэглээ болоод удаж буй. Одоо гэтэл хүнсний ногоо тансаг хэрэглээ болчихлоо. Гурван килогромм төмс, нэг килограмм улаан манжин авах мөнгөөр хагас килограмм мах л авч байна.

Өрхийн орлого, худалдан авах чадвар буурсаар байгаа энэ үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сар тутам өссөөр.

Өнгөрсөн хугацаанд коронавирусийн нөхцөл байдал, ОХУ, Украины хурцадмал нөхцөл байдлын улмаас дэлхий дахинд түлш шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэж, үнийн өсөлт огцом нэмэгдсэн хэмээн шалтаг заасаар ирлээ. Үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх хууль хэлэлцэж батлаад ч нэмэр болсонгүй бололтой.

Монгол төгрөг цаас болон үнэгүйдэж, цалин өртөгтөө биш өрөндөө хүрээд дуусч байна. Амьдрахад өртөг өндөртэй улс орон хэмээн залуучууд халаглан, дүрвэх нь ойлгомжтой.

Гэвч нийтээрээ үнийн өсөлттэй уялдуулан цалингаа нэмүүлэх тухай олигтой дуугарсангүй, тэмцсэнгүй, үнийн өсөлтийг тогтоон барих талаар бол бүр юу ч хэлсэнгүй. Нэг л мэдэхэд галзуурсан үнэнд байдгаа барж туйлдахын ирмэг дээр ирчихсэн байдаг нь харамсалтай.  

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-25 10:32

Идэх ам байгаагаас өөр я####тай

зочин
зочин
2022-06-25 12:56

Ганц Монгол биш дэлхий нийтээрээ үнэ өсөлтийн, хүнсний хомсдлын аюулд нэрвэгдэж байна. Харин Монголчууд бид өөрсдөө хүнсээ бэлтгэх, бу######ас хараат бус байх, өрсөлдөөнийг чөлөөлөх т####аар бодож, ажилламаар байна. Монгол м####ынхаа буян, уудам газар нутгийн шимийг зөв хүртвэл бид бу######ас гуйхгүй, өлсөхгүй, сайхан амьдрах боломж 100 % байна даа. Тийм болохоор хэнтэй тэмцэх бэ? Өөрсдөө л хичээцгээе.

Зочин
Зочин
2022-06-25 17:50

БИТГИЙ ДОРОМЖЛООД БАЙГААРАЙ ДУРАКУУД МИНЬ ӨӨРСДӨӨ ЯМАРЧ ШАЛТАГГҮЙ НЭМЧИХЭЭД БҮР АМАР ЮМ БОЛОХ НЭЭ

зочин
зочин
2022-06-26 13:19

Хүнсний захууд, хүнсний сүпермаркет, хүнсний дэлгүүрүүд, хоолны бүх ресторан,гуанз, цайны газрууд,ЭМИЙГ САНГУУД, ТАКСИЧИД бүгд үнээ дураараа нэмсээн.МОНГОЛД ЯАЖ АМЬДАРЧ АМЬД ЯВАХ ҮНЭН ХЭЦҮҮ БОЛСООН.АРД ИРГЭД ЭЭ ЯАЖ АМЬДАР ГЭЭД БАЙГААН БҮҮ МЭДДЭЭ ТӨР ЗАСАГ,ЕРӨНХИЙ САЙД ЗАСГИЙН ГАЗАР ИРГЭДЭЭ ЯА ГЭЭД БАЙГААН ҮНЭХЭЭР ХҮНД БАЙНА. ЮМНЫ ҮНИЙГ Л ЗАСГИЙН ГАЗӨР БАРИМААР БАЙНА. ДЭЭР НЬ ХӨДӨӨНИЙХНИЙГ НИЙСЛЭЛД ОРУУЛАХ ТУСГАЙ ЗААВАРТАЙ БОЛМООР ЮМАА.

Зочин
Зочин
2022-06-26 13:31

Хөдөөнийхөн ямар ч хян####тгүй нийслэлд орж ирж юу дуртайгаа хийж байгаа нь нийслэлчүүдэд үнэхээр хүндрэлтэй байна.Хөдөөнийхөн 40--50 мянгаараа хотод орж ирж байна. Эдгээрээс 25000 г нь машинтай гэхээр үнэн аймаар тоо байгаа биздээ.Түгжрэлийн,утааны бараг л 60% ийг хөдөөнийхөн бий болгож байна. Хөдөөнийхөн хотод ямар ч татвар төлөхгүй дуртай ажлаа хийж дураа аашилж байгаа нь үнэхээр гамшиг болж байна.Хөдөөнийхнөөс болоод хотынхон хар заи дээр амьдр####аа өнгөрөөж байна. Хөдөөнийхнөөс болоод хотынхон өвлийн битүү утаанд хордож цэвэр уушигтай хүнгүй болж байна.Яагаад нийслэлийнхэн хөдөөний дуракуудад дарлуулах ёстой юм бэ.Хөдөөнийхнийг хотруу маш өндөр татвартай, хугацаатай 7- 20 хоногийн л хугацаатай оруулаад хугацаа нь дуусахаар шууд хөөгөөд гаргаж байв#### хотын түгжрэл, утаа, эмх замбараагүй архид####т согтуур####т, хулгай дээрэм, эрс багасна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
()
x